16 иргэнийг усанд автахаас, 98 иргэнийг угаартахаас аварчээ

С.САРУУЛ  

00Өчигдөр /2016.11.13/ хотын баруун чиглэл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны орчим их хэмжээний бороо орсны улмаас усанд автсан 14 дуудлага ирсэн байна. Дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч шуурхай арга хэмжээ авч усанд автсан 12 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Тухайлбал,  Тахилтын эцэс Канад хаус хорооллын зүүн урд талын жалганд үерийн усанд автомашин урсаж байна гэсэн дуудлагаар дөрвөн иргэнийг гаргаж амь насыг нь аварсан, гэр, байшин нь үерийн усанд өртөж 10см орчим лаг шавар, хогонд дарагдсан 50 метр орчим банзан хашаань жалганд эвдэрсэн байсныг гарган өгсөн.  Мөн онцгой байдлын албан хаагчид угаартаж болзошгүй байсан 98 иргэнийг аварсан байна.  Өчигдөр орой 18:47 цагт Баянгол дүүрэгт дуудлагаар очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалтай 1 тн багтаамжтай дөрвөн  ширхэг  халаагчийн гадна дулаалга шатаж байсныг унтраасан . Гал түймрийн улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автсан байсан тул иргэдийг утаанд хордож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж 98 иргэнийг гарган НЯТТТ-ийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн хордсон байж болзошгүй 4 сартайгаас 8 насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал 21:30 цагт сайжирч хэвийн болсон тул эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих