Мексик АНУ-тай чөлөөт худалдааны гэрээг үргэлжлүүлэхэд бэлэн
Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп цагаачдын урсгалыг хаах зорилгоор Мексик, Америкийн хил дагуу хана босгоно гэж байсан ч латин америкчууд хамгийн олноор оршин суудаг өмнөд мужууд түүнд ялалт өгсөн. Харин энэ удаад Мексикийн сангийн сайд Хойд Америктэй хийх чөлөөт худалдааны гэрээг шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамптай байгуулахад бэлэн байна гэдгээ мэдэгдлээ.
Гэвч Дональд Трамп 1994 онд 3 улсын хооронд байгуулсан энэхүү чөлөөт худалдааны гэрээг Америкийн худалдааны салбарын түүхэн дэх хамгийн муу гэрээ гэж онцолсон байдаг. Бүгд найрамдахчуудыг ялалт байгуулахад нөлөөлсөн гол амлалтуудын нэг нь ч энэ байсан юм. Тэрээр америкчуудад ажлын байрыг нь эргүүлэн авчирна гэж амласан.
Харин чөлөөт худалдааны энэ гэрээ аж үйлдвэржсэн бүс нутгуудад гадны цагаачдаас бүрдсэн ажиллах хүчинг дэмжсэн байгаа нь Дональд Трамп энэ гэрээг цааш үргэлжлүүлэхгүй гэсэн таамаглалд хүргээд байгаа юм. Хэрвээ тэгвэл Мексик, Канад хоёр АНУ-ын асар том зах зээлийг алдах аюултай учир яаж ийж байгаад чөлөөт худалдааны гэрээг цааш үргэлжлүүлэх шаардлагатай болохыг эдийн засагчид сануулж байна.
URL: