Долларын ханш буурч, Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэв

147885606358258d7fd5adfЕрөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлав

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд мэдээлэл хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлалаа.

Тэрбээр хэлэхдээ “Шударга ёсыг тогтоохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Шударга бус байдал хэрээс хэтэрч байгаа тул гэнэт ийм шийдвэр гаргахад хүргэлээ” хэмээн мэдэгдлээ. Гэхдээ түүнийг нэр дэвших асуудлыг намаас нь албан ёсоор шийдвэрлээгүй бөгөөд өөрөө хувиараа энэхүү шийдвэрийг гаргаад байгаа аж. Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг парламентэд суудалтай намуудаас эцэслэн шийдвэрлэх ёстой байдаг юм.

Ирэх дөрвөн жилд 259 хуулийг шинэчилнэ

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Үндсэн чиглэлийн төсөлд ирэх дөрвөн жилд 259 хуулийн төсөл, УИХ-ын 16 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ. Холбогдох нийт 43 байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн уг үндсэн чиглэлд тусгах хууль тогтоомжийн жагсаалтыг гаргасан байна.

Ирэх дөрвөн жилд өөрчлөх 260 хууль, тогтоолын төслийг санаачлагчаар нь үзвэл Засгийн газар 238, УИХ-ын гишүүд 17, Ерөнхийлөгч 4 хуулийн төслийг санаачлахаар тус тус тусгажээ.

Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог батлав

Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг Засгийн газрын тогтоолоор баталлаа.

Гадаад ажилчдын тоо нь тухайн байгуллагын  нийт ажилчдын  таван  хувиас хэтрэхгүй байхаар тогтоолоо. Тогтоосон квотын 50 хүртэлх хувьтай тэнцэх гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрлийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, 50-иас дээш бол Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болголоо.

Энэ оны аравдугаар сарын байдлаар 11072 гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 33 хувиар буурсан үзүүлэлт юм байна.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2015 онд 43 тэрбум төгрөг төвлөрч байсан бол 2016 онд 37.8 тэрбум төвлөрүүлэхээс энэ оны аравдугаар сарын байдлаар 12 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа юм байна.

2017 оны төсвийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийг 88.5 хувийн саналаар баталлаа. 2017 оны төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 2017 онд 6,160.2, ДНБ-д эзлэх хувь 23.3, 2018 онд 6,822.6, ДНБ-д эзлэх хувь 23.8, 2019 онд 7,561.3, ДНБ-д эзлэх хувь 23.7 байхаар тусгажээ.

Мөн нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 8,568.9, ДНБ-д эзлэх хувь 32.3, 2018 онд 8,971.2, ДНБ-д эзлэх хувь 31.3, 2019 онд 9,316.5, ДНБ-д эзлэх хувь 29.2, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2017 онд -1,125.5, ДНБ-д эзлэх хувь -4.2, 2018 онд 402.3, ДНБ-д эзлэх хувь 1.4, 2019 онд 345.3, ДНБ-д эзлэх хувь 1.1 байхаар тусгасан байна.

Түүнчлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 онд -2,408.7, ДНБ-д эзлэх хувь -9.1, 2018 онд -2,148.6, ДНБ-д эзлэх хувь -7.5, 2019 онд -1,755.2 хувь, ДНБ-д эзлэх хувь 57.5, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2017 онд 1,483.9, ДНБ-д эзлэх хувь 5.6, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр 2017 онд 22,363.7, ДНБ-д эзлэх хувь 84.4, 2018 онд 22,889.5, 2019 онд 23,903.1, ДНБ-д эзлэх хувь 74.9, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 467.3 ДНБ-д эзлэх хувь 1.8, 2018 онд 490.7 ДНБ-д эзлэх хувь 1.7, 2019 онд 623.0, ДНБ-д эзлэх хувь 2.0 гэж тусгасан байв.

Төрийн алба хаагчид оффшорт данстай байхыг хориглох хуулийн төслийг дэмжив

Хуралдааны төгсгөлд “Оффшорын хууль” гэгдэж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл сонгогддог буюу томилдогддог, ХОМ мэдүүлдэг албан тушаалтнуудад ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглох зохицуулалттай хуулийг УИХ-аар хэлэлцэх нь зөв гэж үзлээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлийнхээ эхэнд“Боловсролын зээлийн сан”-г үргэлжлүүлэн санхүүжүүлэх болсоноо мэдэгдлээ. Үүнд 104.5 тэрбум төгрөгийг тусгасан байна. Мөн дэлхийн шилдэг их сургуульд шинээр элссэн сурагчдад төрөөс олгох сургалтын төлбөрийн зээлийг 14.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болжээ.

Түүнчлэн Мэргэжлийн сургалтын төвүүдийн хувьсах зардлыг төсвийг нэг сурагчид ногдох үнээр тооцож, өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр 9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Хүүхдийн мөнгийг 2017, 2018 онуудад зорилтод бүлэг буюу 60 хувьд нь олгож, 2019 оноос бүх хүүхдэд нөхөөд олгохоор тооцсон аж. Төсвийн орлого сайнгүй байгаа учраас ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан юм.

Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг 36 сар хүртэлх байсныг төсвийнхөө нөхцөл байдалтай уялдуулан 12 сар болгох шийдвэр гаргасан нь нэлээн шүүмжлэл дагуулсан. Гэхдээ энэ шийдвэрийг МАН-ын бүлэг буруу шийдвэр хэмээн үзэж, буцаагаад 36 сар болгосон гэдгээ мэдээлэв.

Монголбанк 72.4 сая долларыг зах зээлд нийлүүллээ

Сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсч байсан долларын ханш буцаад буурч эхэллээ.

Тодруулбал, Монголбанк өчигдөр валютын ээлжит бус дуудлага худалдаа зарлаж зах зээлд 72.4 сая ам.долларыг 2,450 төгрөгийн үнээр нийлүүлсэн.

Тэгвэл, их хэмжээний ам.доллар худалдаж авсан банкууд ам.долларын ханшаа буулгаж эхэлсэн юм.

Н.Алтанхуягийн эхнэрийг хилээр гарахыг хоригложээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрийг хилээр гарахыг хоригложээ. Тодруулбал, түүний эхнэр Э.Сэлэнгэ энэ сарын 5-ны өдөр Герман улс руу зорчихоор Москва-Берлин чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийн байгууллагаас саатуулжээ.

Түүнд прокурорын байгууллагаас хилийн хориг тавьсан гэж албан бус эх сурвалж мэдээлэв. Гэхдээ ямар шалтгаанаар ийнхүү хилийн хориг тавьсан нь тодорхойгүй байна. Харин зарим эх сурвалжууд үүнийг Н.Алтанхуягт өгч буй улс төрийн сануулга бололтой хэмээн тайлбарлаж байгаа юм.

Харин прокурорын эх сурвалж “Хилийн хоригийг зөвхөн манай байгууллагаас биш Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоож болдог. Мөн өр зээлтэй иргэдийг хилээр гарахыг хориглож болно. Гэхдээ заавал гэмт хэрэгтэнд хилийн хориг тавина гэж ойлгож болохгүй” гэсэн тайлбарийг хийж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхээр боллоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болжээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдаанаар талууд дээрх байр суурьт нэгдсэн ба 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэхээр болжээ.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан “Засгийн газраас олон хувилбараар эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн. 40 хувиар нэмбэл эдийн засагт сөрөг үр дагавар олгох учир дэмжээгүй. Эхлээд 22.5 хувь гэсэн шийдвэр гарсан бөгөөд бид ярилцаж байгаад тэгш тоо болгох хэрэгтэй гэж үзсэн. Эцэст нь 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар нийт ажил эрхлэгчдийн 4 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна. Эдгээр ард иргэдийн хувьд хэрэгтэй зүйл болж байгаа гэдгийг хэлье” хэмээжээ.

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгож эхэллээ

Олон сар саатаж иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан орон сууцны ипотекийн зээлийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн үргэлжлүүлэн олгож эхэлсэн талаар Монголбанкнаас мэдээллээ.

Тодруулбал, Монголбанкнаас энэ зээлийн санхүүжилтэд зориулж 35.8 тэрбум төгрөгийг банкуудад шилжүүлжээ. Ирэх сард дахин 22 тэрбум төгрөг нийлүүлнэ.

Өмнөх зээлдэгчдийн сар бүрийн эргэн төлөлтөөс 20-25 тэрбум төгрөг төвлөрдөг. Энэ мөнгийг дараа дараагийн зээлийг санхүүжүүлэхэд зориулах аж. Гэхдээ энэ нь хангалттай хэмжээний санхүүжилт биш бөгөөд зээлийн шаардлага хангасан ч долдугаар сараас хойш зээлээ авч чадаагүй байгаа 6261 иргэний маш цөөнхийнх нь зээлийг л шийдэх боломжтой юм байна. Мөн зээлийг шинэчилсэн журмаар олгож байгаа бөгөөд зээл авахаар хүссэн иргэдийн бүрдүүлэх материал, олголтод онцын өөрчлөлт ороогүй аж.

Тухайлбал, Ипотекийн зээлийн санхүүжилтыг хэдий хэмжээний эргэн төлөлттэй байна, тэр чинээгээр санхүүжилт хийгдэх юм байна.

Тээврийн хэрэгслийн татвараа энэ сарын 20-ны дотор төлөхийг санууллаа

Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран энэ сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ нь албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой аж.

Үүнтэй холбогдуулан албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд энэ сарын 20-ны дотор татвар, төлбөрөө бүрэн төлөхийг албаныхан санууллаа.

Д/д Байршил Цагийн хуваарь
1 БГД, БЗД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД-ийн татварын хэлтэс Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
2 БГД оношилгооны төв Хөсөг трейд ХХК-ийн байранд Өдөр бүр : 08.30 – 20.30
3 СХД-ийн оношилгооны төв Өдөр бүр : 08.30 – 20.30
4 БЗД-ийн оношилгооны төв Өдөр бүр : 08.30 – 20.30
5 АХЦТөв Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
6 АТҮТ Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
7 АТҮТ /таван ган/ Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
8 ТҮНТ Дүнжингарав Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
9 ТҮНТ Мишээл төв Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
10 ТҮНТ Драгон төв Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна

Т.Гэрэл


URL:

Нэр: Улс тор судлаач. Огноо: 2 December 2016

Ард иргэдийгээ, хууль бусаар тагнаж чагнаж, амьдрал ахуй нь жаахан дээрдсэн хэн нэгийгээ УНДЭСЛЭЛГУЙГЭЭР ГОРОНГОЖСОН гэж цоллож, шалгаж, шууж, шорон гянданд хийгээд л, бид чинь ямар нийгэм байгуулчихаад, хэнээр удирдуулаад байгаа юм бэ? Тэгвэл. ОЮУ ТОЛГОЙ, НОЕН УУЛ зэрэг ОРД газруудыг УУЛ УУЛААР нь ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН, Эрдэнэт, Монголросцветмет нэгтгэл, Хотолийн цемент шохойн уйлдвэр зэрэг ТОРИЙН ОМЧ ХОРОНГОО ард иргэдээсээ нууцаар ОБЪЕКТ , ОБЪЕКТООР НЬ ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН Ц.Элбэгдорж, М.Энхболд, Сайханбилэг нарыг яах гэж бна. Мон ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН монгоо ядаж Монголдоо байршуулж, татвар толж Монголдоо бага ч гэсэн хувь нэмэр оруулчихгуй ГАДНЫ НУУЦ ДАНСАНД БАЙРШУУЛЖ “хуний сэтгэл гаргасан” С.Баярцогт , С.Батболд нарыг яах болж байна. Хулгай хийж авсан монгоороо гадаадад ондор унэтэй ОРД ХАРШ, ЭДЛЭН, ХАУС худалдаж авч ТАНАСАГЛАЖ БАЙГАА С.Баяр мэтийн ХУЛГАЙЧДЫГ яах гэж байна. Эдгээрийг чинь Алтанхуягын бух ах дуу нарын магадгуй насаараа цуглуулсан хоронго, эсвэл бусадаас зээлж хуйлж авч барьсан МУУРЫН БАЙШИН ШИГ ЖИЖИГХЭН байртай ЖИШИЖ БОЛОХ УУ? Би тэр байрыг нь сониучилж очиж узсэн л дээ. Унэндээ тэнд омно нь байсан тургэн уйлчилгээний цэгийнийн “жижигхэн талбай” дээр л барьсан байр байна лаа даа. БУГДЭЭРЭЭ ШУДАРГА БАЙЦГААЯ Л ДАА.

Сэтгэгдэл бичих