ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ-ЗҮТГЭЛ” нэг өдрийн уулзалт, сургалтыг 11 сарын 11-нд Нутгийн удирдлагын ордонд зохион байгууллаа.
Сургалтанд 60 хүнийг хамруулж, тэдэнд зөв амьдрах, гэмт хэрэг, зөрчилд дахин холбогдохгүй байх итгэл найдвар төрүүлэх цаашлаад ажлын байранд зуучлах талаар мэдээлэл хийсэн юм.
URL: