203 хайрцаг барагшуныг устгаж, үйлдвэрийг нь хаалаа

4705

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран Уулсдөл ХХК-ийн “Баян Алтайн барагшун” гэх биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй газарт өнөөдөр шалгалт хийжээ.

 

 

Хяналт шалгалтаар барагшун үйлдвэрлэж байгаа үйлдвэр нь биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй нь илэрчээ. Мөн эрүүл ахуй, аюулгүй үзүүлэлтийг бэлэн бүтээгдэхүүний цуврал бүрт сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөж баталгаажуулаагүй, ариун цэврийн шаардлага хангаагүй бохир нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан зөрчил илэрсэн байна. Тус бүтээгдэхүүнээ автомашинд хадгалж, тээвэрлэлтийн дэглэм алдагдуулж, иргэдэд гар дээрээс борлуулдаг байжээ.

 

Баян Алтайн барагшун гэх бүтээгдэхүүн нь Монгол Улсын биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй юм.
Тиймээс тус үйлдвэрт үйлдвэрлэсэн 1 421 000 төгрөгийн 100 мл-ээр савлаж 10 ширхэгээр хайрцагласан 203 хайрцаг барагшун, 800 граммаар шилэнд савласан 25 ширхэг зөгийн балтай өтгөрүүлсэн барагшун гэх хандыг улсын байцаагчийн актаар хурааж, зохих журмын дагуу устгуулахаар комисст хүлээлгэн өгсөн байна. Үйлдвэрийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоолоо.
Цаашид уг бүтээгдэхүүн зах зээл дээр худалдан борлуулагдаж байж болзошгүй тул авч хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

 

В.Бат

http://www.shuud.mn/content/read/475709.htm

URL:

Сэтгэгдэл бичих