Г.Эрдэнэчимэг: Миний нөхрийн үзэл бодол нь тэгширсэн
Эх үрсийн хөгжлийн төв “Ээжүүдийн чин сэтгэлийн уулзалт”-ыг зохион байгуулж, зочноор МУГЖ, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн гэргий МУСТА Г.Эрдэнэчимэг уригджээ. Тэрбээр энэ үеэр ээжүүдтэй эзэгтэй, ээж, эхнэр хүний аз жаргал, амьдралын арга ухаан, алба ажил, ахуй амьдралаа хэрхэн авч явж байгаа талаараа яриа өрнүүлсэн байна. Энэ үеэр тэрбээр нөхрийнхөө талаар “Миний нөхрийн хувьд үзэл бодол нь тэгширсэн. Зорилгоо тодорхойлчихсон, хүрэх оргилоо олоод харчихсан болохоор ингээрэй тэгээрэй гээд зааж зааварлаад байдаггүй. Миний зүгээс шалтгаалах санаа зовоох асуудал гаргахгүй, өөрийнхөө мэдрэмжээр зөвлөж, чадах зүйлээрээ тусалдаг. Нээх сүрхий хатан ухаан гаргаад чи тэгэх ёстой, ингэх хэрэгтэй гээд зааж зөвлөөд байдаггүй. Өөрийнхөө хүрээнд чадах зүйлээрээ тусалж дэмждэг. Жишээлбэл, өнгөрсөн хавар манай хүний сонгуулийн ажилд 60 гаруй хүн ажилласан тэдний гал тогоог хариуцаж ажилласан. Бэлтгэгч, зөөгч, хоол хийх гээд гал тогоонд миний чадах юу байна тэр бүхнийг хийсэн. Хүүхдүүдээ гээд заримдаа нөхөртөө тавих халамж анхаарал орхигдох гээд байдаг. Гэхдээ яаж ийгээд цаг гаргахгүй бол болохгүй шүү дээ” хэмээн ярьжээ.
Эх сурвалж http://www.info.mn
URL: