Л.Гансүхэд дахин хэрэг үүсгэсэн бололтой

4697

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргээр хоригдож байгаа билээ. Түүний хоригдох хугацаа ирэх оны өмнө дуусах аж. Гэвч хуулийн байгууллагаас Л.Гансүхэд дахин хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаарх “бор шувуу” нисэх болов.

Энэ нь Ерөнхий сайд асан Н.Алганхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэнтэй холбоотой байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлсэн. Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр улсад 3.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг хуулийнхан Шинэчлэлийн Засгийн газар байх үед шалгаж эхэлсэн.

Тухайн үед Н.Алганхуягийн Засгийн газрыг унагах асуудлыг УИХ хэлэлцэж, АН-ыхны оролцоотойгоор Ерөнхий сайдын суудлаасаа буусан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ойр дотныхныг нь шалгаж эхэлсэн. Хэрэг явдал даамжирч, Л.Гансүхэд шүүхээс 4.6 жил хорих ялаар шийтгэсэн юм.

Улмаар Дээд шүүх улсад 3.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үззж, 3.6 жил хорих оноосон бөгөөд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн “Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус комланийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарыг цагаатгаснаар хэргийг эцэслэсэн.

Өнгөрсөн сард хилсээр хоригдсон Б.Мөнгөнтуяагийн нэр төрийг сэргээх шүүх хурал болсон юм. Төрөөс түүний хоригдсон хугацааны хохирол, өмгөөллийн хөлсний мөнгийг олгохоор шийдвэрлэсэн. Харин сургалтын төлбөр болон эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны болон ажилгүй байх үеийн цалингийнх нь нзхэмжлэлийг авч хзлэлцээгүй билээ.


URL:

Сэтгэгдэл бичих