Роберт Фрийдланд Монголд иржээ

19Уул уурхайн том төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байж эдийн засгийн хямралаас гарна гэж олон эдийн засагч, судлаач, улс төрчид үзэж байна. Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах онцгой хөтөлбөрт ч энэ тухай дурдсан байгаа. Тэгвэл нэгэн үе Монголын эдийн засгийн огцом өсөлтийг бий болгосон Оюутолгойн орд, тэр дундаа гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжих төлөв ажиглагдаж эхэллээ. Үүнийг баталсан мэт монголчуудын дунд хэдийнэ танил болсон Роберт Фрийдланд дахин манай улсад ирсэн байна.

Тэрээр энэ удаа дэлхийн нэр хүндтэй банкууд болон уул уурхайн гигантуудын төлөөлөл нийлсэн 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Тав хоногийн хугацаатай ирсэн тэрээр өнгөрсөн өдрүүдэд Оюутолгойн ордын гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцаж, тодорхой судалгаа хийсэн байна. Мэдээж энэ ньОюутолгойн ордод гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт татах алхам байж магадгүй юм.

Дашрамд дурдахад, Роберт Фрийдланд Оюутолгойн ордын зургаа орчим хувийг эзэмшдэг.


URL:

Сэтгэгдэл бичих