Сонгуулийн зардлаа хэтрүүлсэн гишүүдэд хариуцлага хүлээлгэх үү
Үндэсний аудитын газраас гаргасан тайланд дурснаар бол УИХ-ын хоёр гишүүн сонгуулийн зардлаа хэтрүүлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Л.Болд гишүүн хамгийн ихдээ 167 саяыг зарцуулах ёстой байсан боловч 174 сая 474.200 төгрөг зарцуулсан байна. Мөн Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат 104 саяыг зарцуулах ёстой байв. Гэвч тэрээр зардлаа 374.800 төгрөгөөр хэтрүүлжээ. Сонгуулийн тухай хуульд зардлаа хэтрүүлсэн нэр дэвшигчдэд хариуцлага хүлээлгэх тодорхой заалт алга. Тиймээс тэдэнд хариуцлага хүлээлгэх эсэх нь тодорхой бус байна.
URL: