НОЦТОЙ МЭДЭЭ: Хэлмэгдэгсдийн хөшөөг сийцэж, эдвэхийг завджээ

5Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөөг” шүүр шанага шиг болгож, лантуугаар нүдсэн байна.

6 7Зурагны байдлаас харахад хэн нэгэн санаатайгаар эвдэж гэмтээхийг завдаж хүнд хүчтэй зүйлээр цохиж балбасан нь илт байгаа юм. Хэлмэгдэгсдийн хөшөө нь түүхэнд гавьяа байгуулсан хүмүүст зориулж босгосон билээ. Гэтэл яагаад ингэж эвдэн сүйтгэсэн нь хачирхалтай.

4 8Нэгэн иргэн фэйсбүүк хуудснаа ийнхүү бичжээ:

Төрийн ордны хажуухан талд нь шүү дээ! Ингэж их өрөмдөх гэж байх уу?! Ийм юм болж байхад хэн ч хараагүй мэдээгүй байж болох уу? Хөшөө дурсгалыг хэн нэгэн харж хандах үүрэгтэй л байдаг байх даа. Нэг мэдэхэд Төрийн ордонг өрөмдсөн байхад гайхах зүйл алга!!! Холбогдох дарга цэргийг нь хартал түгээе!


URL:

Нэр: зочин Огноо: 12 November 2016

Төрийн ордны хажууд байхад төмөр цохих нь сонсогдмоор л юм даа. сонин юм даа. Хэлмэгдэгсдийн асуудал хариуцсан төрийн байгууллага байдаг энэ нь ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС, Энэ байгууллагын Логийн Цог гэдэг хүн өнгөрсөн дөрвөн жилд байгууллага биш хогийн сав болгоод хаячихсан, Хэлмэгдэгсдийн талаар ямар ч ойлголтгүй сонгуулын сурталчилгаанд нь гар бие оролцсон тагнуулын байгууллагаас тэтгэвэрт гарсан хүмүүсээр дүүргээд, байгууллагын чиг үүргийг алдагдуулж хэдэн хүний ая тал зассан сонгуулын өр төлөөсийн байгууллага болгооод жил болж байгаа юм байна лээ. Шинээр дарга болсон УИХ дэд дарга Я.Санжмятав гэдэг хүн яаж авч явах юм болдоо мэдэхгүй. харж л суух болж дээ…..

Нэр: зочин Огноо: 12 November 2016

Хайран хөшөө, хайран мөнгө хэлмэгдэгдэж зовсон зүдэрсэн хэлмэгдэгсдэд өшөөтэй хүн бас байдаг л юм байх даа

Нэр: copy paste Огноо: 12 November 2016

СИЙЦЭЖ ГЭНЭ ЭЭ ХИХИ ЭРГҮҮ ДАГЗНУУД

Нэр: Зөнөг өвгөн Огноо: 14 November 2016

Энэ ч харин гайгүй Лхвагасүрэн жажиныхаа гарыг алдаж байсан улс шүүдэа камер тавимаар юм даа

Сэтгэгдэл бичих