Чөлөөт бөхийн холбоо Д.Дагвадоржоосоо салах уу?

5381939617e2592caf5e2cf115c765cfМонголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хурал энэ сарын 19-нд болох тов гарчээ. Хуралдаанаар  тус холбооны Ерөнхийлөгчийг өөрчлөн томилох асуудлыг хэлэлцэх бололтой. Учир нь өнөөдрөөс эхлэн тус холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, бүртгэж эхэлсэн байна.  Сумогийн их аварга Д.Дагвадорж тус холбоог удирдсан хугацаанд холбооныхон хоёр хуваагдан хэвлэлээр талцсан тохиолдол хэдэнтээ гарсан. Энэ мэт байнгын  зөрчилтэй байдаг тус холбоог  дараагийн жилүүдэд хэн удирдах нь анхаарал татсан сэдэв болох нь. Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь  2016 оны арван нэгдүгээр сарын 16-ны дотор МЧБХ-ны цахим шуудангаар юм уу биечлэн ирж бүртгүүлнэ. Нэр дэвшигч нь :

  • Нийгэмд тодорхой нэр хүндтэй
  • Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх эрмэлзэлтэй
  • Гадаад хэлний мэдлэгтэй
  • Санхүүжилттэй холбоотой харилцааг зохицуулах чадвартай
  • Баг хамт олныг бодлогын түвшинд удирдан зохион байгуулах чадвартай
  • Монгол улсын иргэн байна гэж заажээ.

Тус хуралд холбооны ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, Гавъяат дасгалжуулагч, Гавъяат тамирчид төлөөлөгчөөр оролцох гэнэ. Мөн аймаг тус бүрээс нэг төлөөлөгч, Спорт хороод, Нийслэл, дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Мэргэжлийн сургалттай биеийн тамир,  спортын дунд сургууль, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль, Биеийн тамирын их дээд сургууль, оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс нэг хүн төлөөлөгчөөр оролцох юм байна.  Мандатыг арван нэгдүгээр сарын 16-17-нд МЧБХ-нд бүртгэж олгохоор болжээ.

Х.Онон

zuvsongolt.mn


URL:

Нэр: МОНГОЛЧУУД Огноо: 11 November 2016

Салаачээ энэ тэнэг пацаанаас

Нэр: иргэн Огноо: 12 November 2016

Энэ хэд яагаа вэ. Гашуудал зарлаж байгаа юм уу.

Сэтгэгдэл бичих