АЛТАЙ ХОТХОНЫ ЗАМЫГ ДУНД ГОЛЫН АВТО ЗАМТАЙ ХОЛБОЛОО

4Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжиж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих ажлын гүйцэтгэгчээр “Ди Вай Кэй Би” ХХК шалгарч, 2016 оны дөрөвдүгээр сард гэрээ байгуулжээ.

Барилга, байгууламжийн ажил хугацаандаа дуусч, ашиглалтад оруулах комисс аравдугаар сарын 20-нд ажилласан байна. Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр гүүрийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллаж байна гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих