Эрчүүд хумс засч, эмэгтэйчүүд автобус жолооддог болжээ

Эрэгтэй хүн байгалийнхаа өгөгдлөөр эрэлхэг зоригтой, том биетэй, хүч чадал эмэгтэй хүнээс 1,5 дахин их байхаар бүтээгдсэн. Харин эмэгтэй хүн турьхан, эмзэг, энхрий хүмүүс. Сүүлийн үеийн Монгол улсад эр, эм хүний үүрэг ялгаа, ажил мэргэжил зэрэг нь нэг л солигдоод байх шиг.

Одоогийн эрчүүдийн өмд нь нарийсаад үс нь урт болоод, дуу нь шингэрээд, гомдомтгой тунимхай болоод байгааг илхэн харж байна. Тэд ийм зан характертай болохоороо “өөрт тохирсон” гэдэг ухагдахуунаар үсчин, тогооч, бариа засалч, гоо сайханч, хумс засалч, бүжигчин, загвар зохион бүтээгч, нарийн бичиг, ресепшн, хөтөч тайлбарлагч, багш, эмч, даргын туслах, худалдагч, борлуулагч зэргийг хийж байна.

Нэг хэсэг эрчүүд ийм ажил хийж байхад зарим хэсэг нь зүгээр л “томрох” сонирхолтой цүнх барьж дагаж гүйдэг ажил хийхийг урьтал болгодог. Үнэндээ цүнхний эзний тамхинд гүйж, машиныг нь угаалгаж, хүүхдийг нь цэцэрлэгээс нь зөөдөг мөртлөө “тендер”-р өвчлөөстэй. Нэг үгээр том “баагаастай”-гаас цааш хэтрэхгүй.

1478664571_2pbgv88emh0drgepr7022rtl71

Харин эмэгтэйчүүд амьдралд нь хань түшиг болж чадахгүй гомдомтгой, голомтгой эрчүүдийнхээ ажлуудыг хийж байна. Тэд автобус жолоодож, уурхайд ажиллаж, нүүрс ачигч хийж, гадаа наймаанд зогсож, токарьчин, гагнуурчин, барилгачин, цахилгаачин, гутал засвар, малчин гээд амьдрахын эрхээр юуг ч “голох эрхгүй” хийж байна.

Нэг үгээр эрчүүдийн шантраад хийж чадахгүй орхисон ажлуудыг хүүхнүүд “бөөгнүүлж, бөөрөнхийлсөөр”. Хүүхнүүдэд хүндэтсэн эдгээр ажлууд нь тэднийг ууртай, эрүүл мэндийн асуудалтай, бие хаа нь эвдэрсэн болгож өөрчилөөд байх шиг.

Энэ мэт эрчүүд эр хүн шиг байж чадахгүй гомдомтгой, голомтгой, саламтгай, шантрамтхай болж байгаа нийгэмд нэг үгээр эмэгтэйчүүд хүчирхэгжиж эхэллээ. Ихэнх эмэгтэйчүүд эрчүүдийн оролцоогүйгээр /тэднээр дутахгүйгээр/ амьдралаа аваад явчихдаг болж. Эрчүүдийн үнэ цэнэ унаж байгаа энэ үед нийгмийн бодлого талаас нь харж ажиллахгүй бол ирээдүйд байдал даамжирч юу болох бол. Хүн Ам, Нийгэм Хамгаалал Хөгжлийн Яам үүнд л анхаарч ажиллах ёстой болоод байгааг нийгэмд ажиллаж байгаа иргэдийн хүйсийн харьцаа гэрчлээд байна даа Мэргэжилтнүүдээ.

Үндэстэн агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих