ВИДЕО: МҮОНРТ-д юу болоод байна вэ?

e2ae413fefa8bf86ba9daa65ab0ae62aМонголын Үндэсний Олон нийтийн Радио, Телевизээр цацагдсан “Шуурхай мэдээлэл” хэвлэлийн салбарынхны төдийгүй олон нийтийн анхаарлыг татаад байна.

Уг мэдээлэлд тус телевизийн захирал Ц.Оюундарийг байгууллагыг улс төрийн зорилгоор ашигласаар ирсэн, санхүүгийн ноцтой хохирол учруулсан гэх ноцтой баримтуудыг дэлгэснийг доорх видео мэдээлэлээс үзнэ үү.

Харин тус мэдээллийн талаар МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь тайлбарлахдаа ”Монголын Мэдээ” сувгийн хэсэг ажилчид сувгийнхаа захирлыг сольж өгөөч, болохгүй байна, мэргэжлийн бус байна, ажлаас нь чөлөөлж өгөөч гэж надад хандан шаардлага ирүүлээд, өнөөдөр хэвлэлийн бага хурал (ХБХ) зарласан юм. Би 2 шалтгаанаар ажилчдынхаа талд шийдвэр гаргасан. Тэгтэл тэр дарга хариугаа ингэж авч, эфирээр над руу дайралт хийлээ. Манай ММ-ийн ажилтнууд бүгд мэдээгээ хийж дуусаад эфирт өгчихөөд явчихсан байж. Энэ эзгүй үеэр тэр дарга эфирт бэлэн бэлтгэсэн ийм мэдээ оруулж ирээд шууд Цагийн хүрд дундуур өгсөн байгаа юм. Ийм буруу увайгүй үйлдлийг жишиг болгон тогтоож яавч болохгүй. Тэгээд ийм үйлдлээ ялсан намын нэр барьж намайг зайлуулах аргаар хамгаалуулах гэвэл бүр бүтэхгүй санаархал!” гэжээ.

“Монголын Мэдээ” суваг нь 120 орчим ажилтантай бөгөөд үүний гуравны нэгээс дээш хэсэг нь буюу 40 гаруй хүн нь ийнхүү Ц.Оюундарь захиралдаа Ч.Батцэнгэлийг сольж өгөхийг хүссэн албан шаардлага хүргүүлээд байжээ.

Т.Хэрлэн

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих