Богд уулын арын зам бүрэн гэрэлтүүлэгтэй боллоо
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлэгийн ажлын хөрөнгө батлагдаж, дээрх ажлыг 2 багцад хувааж гүйцэтгэгч сонгон шалгаруулсан.
Яармагийн гүүрнээс 240 дүгээр тулгуур хүртэлх ажлын гүйцэтгэгчээр “ДМТМ трейд”ХХК, 241 дүгээр тулгуураас Баянзүрхийн товчоо хүртэлх ажлын гүйцэтгэгчээр “Гэгээн цайдам” ХХК шалгарсан юм.
Гүйцэтгэгч компаниуд гэрэлтүүлгийг бүрэн хийж дуусан байнгын ашиглалтад хүлээлгэж өглөө гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
URL: