Улс төрийн нөлөөллөөр эцгээрээ овоглохоос татгалзах “давалгаа” эхлэв үү

Монгол улсад улс төрч аавын хүүхдүүд хэрхэн ажиллаж амьдардаг вэ? гэсэн сонин асуулт гарч ирэхэд хүрээд байна. Учир нь улс төрийн ажил хийх, төсөл хөтөлбөрт оролцох, гадаад сурах тэтгэлэг авах, оффшор данс нээх хүртлээ томорход эцгийн овог нөлөөлөөгүй ч нөлөөлсөн болгож хараад, хардаад байдаг уу. Ийм бэрхшээл тулгарахад шууд л овгоо сольж орхидог уу? Монгол улсын иргэн нэг удаад өөрийн овгоо өөрчлөх боломжтой байдаг.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт иргэний бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, иргэний баримт бичгийг дахин олгох тухай хуулийн 31.1.3.иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг бүртгэсэн бүртгэл,

Энэхүү заалтыг үндэслэн иргэн нэг удаа овог, ургын овог, эцэг тогтоосноор овог сольж болдог байна. Тэгвэл манай төрийн түшээдийн хүү нар улс төрийн ажил хийх зорилгоор овгоо түр болон, бүр хугацаагаар солиулж байна уу.

Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ суданд гэрээт цэргийн албанд мордохдоо аавынхаа нэрийг солиулан явж байсан гэдэг. Учир нь Ерөнхийлөгчийн хүү учраас аюул заналхийлэлд өртөх магадлалтай учраас тэр биз.

1478588579_untitled

Үүнтэй мөн адил аав нь Улсын Ерөнхий прокуроор асан М.Алтанхуягийн хүү Бум-Эрдэнэ. Тэрээр оффшор бүсэд данс эзэмших болсон гэсэн шалтгаанаар эцгийнхээ овгийг солиусан байна. Одоо оффшор дансныхаа тухай яг Б.Чулуудайтай адилхан тайлбар хийгээд сууж байна. Энэ бол төгс ганц тайлбар шиг байгаа юм. Гол нь Х.Бум-Эрдэнэ нь төрийн албан хаагчийн анкетан дээрээ өөрийн аавыг Улсын Ерөнхий прокуроор асан М.Алтанхуягийг гэж бичсэн байдаг байна.

Төрийн албанд ямар нэгэн эцгээс ирэх дарамтгүй, нэрийн нөлөөгүй ажиллаад байгаа мэт харагдаж байвч цаагуураа ямар “наймаа, гүйлгээ, ашигтай” ажиллаж байгааг бид үл мэднэ. Магадгүй түүний хүү “ийм” зүйлд “орооцолджээ” гэсэн нэрнээс цэвэр өөр овгийн үсэг нь “зөрөөд” хэрэгтэй байдаг ч юм билүү.

Нэг үгээр өөрийн гэр бүлийн эсвэл эцгийн улс төрийн бизнест нь ашигтай байх нөхцлөөр эцгээсээ “түр татгалздаг” гэсэн үг болж таарч байна. Ийм давалгаа олон залуусыг дайрах байх. Учир нь улс төрийн нөлөөллийг үр хүүхдүүддээ өвлүүлдэг болсон энэ үед.

Одоо овог өөрчилж байгаа хүмүүс дараа нь юугаа, яаж өөрчлөх бол?

Үндэстэн агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих