УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр АH-ыг шинэчлэх “Challenge” эхлүүлжээ

15УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, М.Батчимэг нарын “Нэг ардчилал” фракц татан буугдсанаа өнгөрөгч сард албан ёсоор зарласан. Энэ шийдвэр нь Ардчилсан нам доторхи бүлэглэл, фракцийн эрх ашиг, амбийцаас намаа ангижруулж, шинэчлэлийг бодитоор өрнүүлэх санаачлагын эхлэл гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл Боловсролын сайд асан Лу.Гантөмөр, “Албан тушаал тойрсон фракц бүлэглэлүүдээс татгалзсан, нэгдмэл, нээлттэй, үзэл бодолдоо үнэнч Ардчилсан намын төлөө #Би_Ардчилсан_намын_гишүүн Challenge”-ийг санаачлан эхлүүлж буйгаа зарлан, эл давалгаанд намын дарга асан З.Энхболд, МОАХ-ын лидер Х.Баттулга,  намын даргад хүчтэйгээр яригдаж буй УИХ-ын гишүүн Лу.Болд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, шинээр мэндсэлсэн “Чандмань” фракцийн тэргүүн Г.Батхүү нарыг дууджээ.

Удаа дараалан хойшлогдсон Ардчилсан намын ҮЗХ энэ сарын 16-ны өдөр болохоор тов зарлагдаад байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих