Шийдлээ олоогүй шинэ цэвэрлэх байгууламж
Шинэ цэвэрлэх байгууламж барих талаар хэдэн жил ярьж буй ч хөрөнгө, санхүүгийн асуудал нь шийдэгдэхгүй өнөөг хүрчээ. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж болон “Харгиа” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын талаар УИХ-ын БОХХААБ-ын хорооноос холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг хийлээ.
Тус хэлэлцүүлгийн эхэнд Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Өдгөө 50 орчим жилийн нүүрийг үзэж буй Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон ч урсгал засвараар аргацаасаар ирснээ мэргэжилтнүүд дуулгав. Ахуйн бохирдолтой усыг цэвэрлэх зориулалттай уг байгууламж арьс, ширний үйлдвэрүүдийн хаягдлаас болж, Туул гол руу стандартаас хэтэрсэн бохир ус нийлүүлж буй талаар ч хэлэлцүүлэгт оролцогчид дурдав.
Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн тоног, төхөөрөмжийг шинэчилснээр Туул голын эх дагуух бохирдол буурсан байна.
Харин Сонсголонгийн гүүрнээс доош их бохирдолтой байгаа бөгөөд энэ нь засвар шинэчлэл хийгээд төдийлөн буураагүй аж. Химийн хүчилтөрөгч, умбуур бодис стандартаас байнга өндөр үзүүлэлттэй гардаг байна.
Туул гол руу нийлүүлж буй бохир уснаас дээж авч шинжлэхэд хорт хавдар үүсгэгч хром, хүний тархи. мэдрэлийг эмгэг үүсгэгч кадмий, хар тугалга, нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг мутагенезийн өөрчлөлттэй удаан задардаг органик бодисууд их хэмжээтэй илэрсэн нь мэргэжилтнүүдийг сэтгэлийг түгшээж буй юм.
Өнгөрсөн хугацаанд таван удаа тоног, төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Гэвч хүн амын нягтаршил, үйлдвэржилттэй холбоотойгоор Төв цэвэрлэх байгууламжаас гадагшлуулж буй усны бохирдол багасахгүй байгаа тул шинийг яаралтай барихаас өөр гарцгүй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
Шинэ цэвэрлэх байгууламж барих ТЭЗҮ, зураг төслийг 4.8 тэрбум төгрөгөөр хийж, энэ оны зургадугаар сард холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Гэвч шинэ цэвэрлэх байгууламжийн зураг төсөл төдийлөн сайн болоогүй хэмээн шүүмжилсэн юм. Тухайлбал, шинээр барих цэвэрлэх байгууламжийн лагийн талбайг одоогийнхтбй ижил ил байдлаар хийхээр зураг төсөлд тусгасан. Лагийг бүрэн боловсруулж бордоо, энерги болгох талаар ТЭЗҮ-д тусгаа-гүй. Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицоогүй, байгаль орчинд ээлтэй технологийн шийдэл ашиглах тал дээр учир дутагдалтай байсныг танилцууллаа.
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙГ ӨНДӨР ТОГТООНО
Хэлэлцүүлгийн үеэр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, усны тухай хуультай холбогдуулан гаргах журмын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мэдээлэл өгөв.
Тэрбээр “Хамгийн том тулгамдсан асуудал бол Төв цэвэрлэх байгууламж, Туул голын бохирдол юм. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой усны хомсдолд орж байна. XXI зуун бол цэнхэр алтны төлөөх зуун болох нь. Далай тэнгисээс алслагдсан манай орны хувьд ч гэсэн усны асуудал тулгамдаж байгаа.
Манай судлаачдын Туул голын бохирдлын талаар хийсэн судалгаа төдийлөн ажил хэрэг болж чадахгүй байна. Энэ бол төрийн ажлын залгамж чанар сул байгаатай холбоотой.
Сүүлийн үед хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдийн тоо олширсон. Үүнээс болоод Туул голын бохирдол улам нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар арьс, шир, ноос ноолуур, өлөн гэдэс боловсруулдаг 225 аж ахуйн нэгж нийслэлд бий. Мөн архи, пиво, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэр.байрууллагууд ч бохирдуулагч гэсэн ангилалд ордог. Эдгээр байгууллага шинэ технологи нэвтрүүлэх саарал усыг дахин ашиглах санаачилга гаргахгүй байгаа нь харамсалтай. Туул голын усны химийн хүчилтөрөгчийн хэмжээ л гэхэд зөвшөөрөгдөх стандартаас тав дахин нэмэгдсэн. Тэгэхээр усны салбарын эрх зүйн орчныг илүү сайжруулах хэрэгтэй байгаа. Засгийн газрын тогтоолд ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох, хөнгөлөлт үзүүлэх аж ахуйн нэгжийн жагсаалтаас гаргахаар тусгасан.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7.2-т төлбөрийн хэмжээг Усны сав газар экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн тогтооно гэж заасан. Байгаль хамгаалах санд төвлөрүүлэх хувь хэмжээг мөн тодорхой заасан байгаа” гэлээ.
Түүнчлэн төлбөрт авч байгаа мөнгө байгаль орчныг нөхөн сэргээхэд зориулахгүй байгааг ч салбарын сайд нь онцлов. Нийт төлбөрийн дөнгөж 4.5 хувийг л байгаль орчныг нөхөн сэргээхэд
» Аж үйлдвэр технологийн паркийн ТЭЗҮ, зураг төсөл нь бэлэн болоод байгаа аж. Уг төслийг 300 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр тооцоолжээ. Энэ нь одоогийн валютын ханшаар 701.8 тэрбум төгрөг болох юм байна.
» Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7.2-ттөлбөрийн хэмжээг Усны сав газар экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн тогтооно гэж заасан.
»Сүүлийн үед хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдийн тоо олширсон. Үүнээс болоод Туул голын бохирдол улам нэмэгдсэн
зарцуулдаг байна.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд хариуцлагын талаар заалт оруулж байгаа гэдгийг ч мөн дуулгалаа.
“УЛААНБААТАРЫН ХҮН АМЫН ӨСӨЛТИЙГ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ДИЙЛЭХГҮЙ”
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын хүн ам өнөөдөр нэг сая 450 мянгад хүрсэн. 2030 он гэхэд энэ тоо нэг сая 760 мянгад хүрэх төсөөлөл бий. Тэгэхээр одоогийн Төв цэвэрлэх байгууламж хүн амын механик өсөлтийг дийлэхгүй. Хотын дарга 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө шинэ цэвэрлэх байгууламжийг барих талаар тусгасан. Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 270 мянган шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай байхаар тооцсон.
ТЭЗҮ-ээр бол 2016 оны санхүүжилт 23 сая, 2017 онд 660 тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага байна. Төсөл хөрөнгийн асуудлаас болоод шийдэх боломжгүй гацсан. Урьдчилан цэвэрлэх буюу “Харгиа” нь Төв цэвэрлэх байгууламжийн технологийн гажуудалд ихээхэн нөлөө үзүүлдэг. Урьдчилан цэвэрлэх байгууламжийг 1972 онд анх байгуулсан.
1975 онд өргөтгөл хийж 13 мянган шоометр усыг химийн болон механик аргаар цэвэрлэх хүчин чадалтай болсон. Улмаар хоногт 9-10 мянган шоометр бохир усыг цэвэрлэж, Төв цэвэрлэх рүү нийлүүлэх хүчин чадалтайгаар ажиллаж ирсэн. “Харгиа”-г 1993 онд хувьчилснаар технологи доголдож, Төв цэвэрлэхийн горимыг алдагдуулдаг болсон. Иймээс “Харгиа”-г 2009 онд НИТХ-аас буцааж нийслэлийн мэдэлд авахаар шийдсэн юм.
Урьдчилан цэвэрлэх байгууламжийг арьс, ширний үйлдвэрүүдтэй хамт 2017 оны арванхоёрдугаар сард хотоос нүүлгэхээр болж, УИХ-ын тогтоол гарсан байгаа.” гэв.
НИТХ-аас Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн технилогийн парк байгуулах шийдвэр гаргасан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эмээлт, Аргалантын суурынлын бүстэй хил залгаа 160 га газарт уг паркийг байршуулахаар төлөвлөлт хийсэн байна. Аж үйлдвэр технологийн паркийн ТЭЗҮ, зураг төсөл нь бэлэн болоод байгаа аж. Уг төслийг 300 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр тооцоолжээ. Энэ нь одоогийн валютын ханшаар 701.8 тэрбум төгрөг болох юм байна.
Нийт хөрөнгө оруулалтын 39 хувийг улс, нийслэлийн төсвөөс, бусад эх үүсвэрээс 270 тэрбум төгрөг олж, дэд бүцийн асуудлыг нь шийдэхээр төлөвлөжээ.
ЗГМ:Т0ДРУУЛГА
ТЭЗҮ-г олон улсын нээлттэй тендерээр шалгаруулсан
Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Б.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.
-Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Төв цэвэрлэх байгууламж хэвийн ажиллаж чадахгүй байгаа. Технологи муудсанаас хөрсний бохирдол нэмэгдсэн. Шинэ цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад оруулах хүртэл бетон хийцээ сайжруулан тордож, ажиллуулах шаардлагатай байна.
-Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г харахад лагийн талбайг ил задгай хийхээр төлөвлөсөн. Энэ нь Монгол орны эрс тэс уур амьсгалд .зохицоогүй гэсэн асуудал гарч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Олон улсын нээлттэй тендер зарлаж ТЭЗҮ-г шалгаруулсан. Тухайн үед мэргэжлийн шинжээчдийн баг ажиллаж, энэ бол Монгол орны нөхцөлд тохирно гэж үзсэн юм билээ. 2016 оны хоёрдугаар сард шинжээчид ТЭЗҮ-г баталсан.
[ЗГМ]
URL: