Хар тугалганы орд руу хятадын нутгаас төмөр зам татах гэж хөөцөлдөж явсан гэгддэг Х.Бадамсүрэн дэд сайд байх нь зохистой юу?

4629

Уул уурхайн салбараас бид бишгүй ихийг горьдож өдийг хүрч байгаа. Уг нь энэ салбар дахь бодлого зөв байгаад, хуульчлагдаад эргээд хөрсөн дээр эвтэйхэн буудаг бол нөхцөл байдал өөр байсан ч байж болох. Тэгэхэд бодлого боловсруулагч яамны үүрэг маш чухал. Гэвч тэгээд салбарын яамыг нь эрх ашгийн зөрчилтэй нөхдүүд удирдаж ирсэн түүх давамгай.

Тухайлбал, өдгөө Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байгаа Х.Бадамсүрэнтэй холбоотой асуудал нэлээд бий. Ямартаа л түүнийг Бэрхийн уурхайг хаахад хүргэсэн, хөрөнгө орлогоо худлаа мэдээлсэн гэхчлэн олон асуудалд холбогдож явсан, орон шоронд хүртэл ороход хүргэж байсан талаар нь хэвлэлүүд онцолж бичиж байгаа юм. Тэгвэл бид дэд сайдын нэр холбогдож байсан мэдээллийг илүү тодорхой байдлаар хүргэе. Түүний талаар 2012.03.26-нд umnugovi.mn сайтад нийтлэгдэж байсан мэдээллээс иш татъя. Тодруулбал, Монросцветмет нэгдлийн хөрөнгөөр хувьдаа барилга угсралтын компани байгуулж завшснаас эхлээд жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс байж боломгүй доогуур үнээр хийж, 300 мянган долларын хахууль авч байсан үүх түүхтэй хэмээн Х.Бадамсүрэн эрхмийн талаар тэнд өгүүлжээ. Цаашлаад “Шижир алт ХХК”-тай хамтран гаалийн татвараас санаатайгаар зайлсхийж улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан гээд түүний хийсэн хэргүүд ил тод байдаг. Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж прокурорын шатанд хэргийг хаасан гэх мэтээр ам дамжин яригддаг ч аль шийдвэр нь үнэн гэдгийг хууль хяналтын нэг ч албан тушаалтан батлаагүй. Уг нь дээрх хэргийн шүүх хурал дээр улсын яллагч Х.Бадамсүрэнгийн өмчөөс 3 сая төгрөгийг улсын орлого болгох, чанга дэглэмтэй хорих ангид 7 жил хорих ял оноосон байдаг.” хэмээн өгүүлсэн байгаа юм.

Х.Бадамсүрэнгийн холбогдсон удаах хэрэг нь Монголросцветмет нэгдэлд ерөнхий геологичоор ажиллаж байсан М.Ариунбаярын үйлдсэн хэргийн хамсаатнаар татагдсан явдал. М.Ариунбаяр 2009, 2010 онд Авлигатай тэмцэх газарт улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон талбайг “Нөөцгүй” гэсэн хуурамч дүгнэлт гаргаж, авч үлдээд Хятадын компаниудад өндөр үнээр зарсан хэргээр шалгагдахад Х.Бадамсүрэн бас татагдаж мэдүүлэг өгч байв. “М.Ариунбаяр яавч ганцаараа ийм хэрэг хийж чадахгүй. Х.Бадамсүрэн даргын оролцоотойгоор хийсэн. Бор-Өндөрийн Баргилтын ордыг Х.Бадамсүрэн, М.Ариунбаяр хоёр зарсан. Тэр ордыг авсан хятадууд баяжуулах үйлдвэр барьчихсан, төмрийг өдөр, шөнөгүй урагшаа зөөж байгаа” гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь гэрчилдэг.Х.Бадамсүрэн УИХ-ын гишүүн болоод ч хууль бус зүйлд хутгалдахгүй байж чадсангүй. Сурсан зангаараа Өмнөговь аймгийн Номгон суманд буй хятадуудын ашиглаж байгаа хар тугалгын ордын ойролцоо 43 км зайд хилийн шинэ боомт нээх, хятадын нутгийн гүнээс тус орд хүртэл төмөр зам татах зөвшөөрлийг хөөцөлдөж байжээ. Хар тугалганы ордыг Х.Бадамсүрэн урьд нь хятадуудад зуучилж худалдсан. Тэр орд нь дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд багтаж байсныг лоббидож өөрчлүүлсэн тухай мэдээлэл цацагдсныг Х.Бадамсүрэн үгүйсгээгүй байна” хэмээн бичсэн байдаг.

Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд түүнтэй холбоотойгоор яригдаж ирсэн мэдээллээс үзэхэд Х.Бадамсүрэн Уул уурхайн дэд сайдаар ажиллахад зохимжтой нэгэн биш бололтой.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: Зочин Огноо: 10 November 2016

Наад яригдаад байгаа юмнууд чинь хамтарсан үйлдвэрийн дээд байгууллага болох “Зөвлөл”-ийн хурлуудын шийдвэрээр хууль , тогтоомжуудын дагуу хийгдсэн , “Зөвлөл”-ийн шийдвэргүйгээр Наемный захирал Х.Бадамсүрэн юу ч хийж чадахгүй Хүнийг гүтгэх хэрэггүй Уулын инженер , доктор Х. Бадамсүрэн энэ салбарт байх ёстой хүн

Сэтгэгдэл бичих