3ОВЛОН ТООЧИХ НЬ МУХАРДЛААС ГАРАХ АРГА БИШ

5t4n62rb8s382qpfrn4a3dh1mМонгол түмэн сонгуулиас сонгуулийн хооронд ядмагхан амь зуудаг болсоор нилээд хугацаа өнгөрч байна. Сонгогчид шударга, шулууныг горилж иттэл нүүрлэсэн сэтгэлээр саналаа өгнө. Ардчилсан Засгийн газар, ардчилсан Ерөнхийлөгчид зад молигодуулсан ард түмэн энэ жилийн сонгуулиас мөн ч ихийг хүлээсэн дээ. Ар араасаа хөвөрсөн олон сонгуулиас ондоо олигтой юм Ар Монголоос нэг л дуулдахгүй байна даа. Гайхаж, гаслахын оронд гарц хайх хэрэгтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.

Амин хувийн, хэсэг бүлгийн сонирхлыг гол шүтээнээ болгон төрийн сан хөмрөгийг цөлмөж, нийгмийг дампуурлын ирмэгт хүргэсэн эзнийг олж тогтоон гэмд нь тохирсон зэм хүлээлгэх хэрэгтэй байдаг. “Энэ ч амаргүй л дээ” гэж одоогийн эрх баригчид шүүрс алдаж суугаа учир нь Ардын Нам Засгийн газарт ороод, өөрсдийнх нь тодорхойлсноор, “хөөгдөж гаран” буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гээчийг үзсэн билээ. Ер нь Улсын Их Хуралд “хариуцлага тооцно”хэмээн завьжиндаа хөөс цахруулан орилдог хүмүүс олон байсан, одоо ч байгаа. Гэвч энэ нь зөвхөн цуурай төдий, хоосон чалчаа үг болчихлоо. Харин сонгогчид урагшгүй албат, ухаангүй түшмэдтэй хатуухан тооцоо хийлээ.

Улс төрийн нам, хүчнүүд бүтээлээр баталгаажаагүй, тэгж баталгаажих боломжгүй мөнгөний бодлого хэрэгжүүлснийхээ горыг амсаж эхэллээ. Үүнийг хязгаарлахгүйгээр эдийн засгийг өөд татах оролдлого нь “ус өрөмдөх” лугаа адил. Монголын эдийн засаг угаасаа маневрлах боломж багатай хэврэг эдийн засаг. Нэр бүхий хэдэн “толгой”-гоо мөлжихөөс ондоо гарц одоогоор харагдахгүй байна. Бэлэн мөнгө амлах, тараах замаар хагархай торх шиг болгосон эдийн засгийг засч сэлбэхийн туЛд хамтын ажиллагааг дээд зэргээр либеральчлах, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг эрүүлжүүлэх хэрэгтэй боллоо. Хойд, урд хоёр хөрштэйгөө итгэлцлийн үндсэн дээр харилцаж хамтьш ажиллагааны нэн тааламжтай нөхцөл бүрдүүлэх нь чухал байна. “Сунгасан гар, тоссон гарыг мушгих” байх гэж айдаг цаг одоо биш. Үүнтэй холбоотой олон асуудлыг нэг бяцхан өгүүллийн хүрээнд хамруулан авч үзэх боломжгүй. Тийм зорилго ч тавьсангүй.

Нефть экспортлогч орнууд үйлдвэрлэлээ хорогдуулахаар тохиролцож эхэлсэн нь анхаарал татах асуудал юм. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөх магадлал өндөр байна. Нефть боловсруулах үйлдвэр барина гэж олон жил зүүдэллээ. Харин түүний оронд цөөн тооны шатахуун түгээх цэг оруулж ирвэл өнөөхөндөө өлзийтэй баймаар. Ингэлээ гээд үндэсний эрх ашиг хохирч, бензин, түлш импортлогчид хоосрохгүй, харин хангамж баталгаажиж, үнэ тогтворжино. ОХУ, Казахстан, Өмнөд Солонгосын пүүсүүдтэй энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг цаг алдалгүй судалж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Орчин цагт аливаа үндэсний эдийн засагт санхүүгийн хамтын ажиллагаа шийдвэрлэх биш юмаа гэхэд чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Эдийн засаг нь санхүүгийн секторт тулгуурлан амжилттай хөгжиж буй улс орон ч бишгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт татах түлхүүр нь гаднын банкны үйл ажиллагааг өргөжүүлэн, хөхиүлэн дэмжих шимтэй хөрс бүрдүүлэх явдал билээ. Эдийн засгийн бодит секторт хөрөнгө оруулах чадваргүй, хэрэг дээрээ мөнгө хүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг арилжааны нэртэй хэдэн банк дотоод зах дээр ноёрхлоо тогтоож, чөдөр тушаа болсоор удлаа. Гаднын банкны сураг гарах төдийд тэд үндэсний эрх ашиг гэдэг том үгээр нам дардаг нь ужгирах шинжтэй. Тэд засаглалд төлөөлөлтэй болж, тэнд үүр ноохойгоо засах гэж улайран зүттэж байгаа нь ч нууц биш. Хөрөнгө оруулалтын гэх бондын хөрөнгөөр санхүүждэг нэгэн банкийг Улсын Их Хурлын гишүүн, нэр бүхий этгээдүүд хувааж үрэн таран хийсэн сураг чих дэлсэж эхлэв.

Төв банк улс төрийн захиас биелүүлж, арилжааны банкууд нь мөлжлөгийн хэрэглэл үйлдлэрлэж байгаа нөхцөлд бид мухардлаас гарч эдийн засгаа өөд татаж, эс чадна. Гаднын банкны үйл ажиллагааг зөвшөөрч олгаофоль хуйвалдаан, монополийг задлан чөлөөг өрсөлдөөнийг хөгжүүлэх нь мухардлаас гарах хямд төсөр арга мөн. Мэдэзж зүсэн зүйлийн эсэргүүцэлтэй тулгана. Бүр улс гэрийн тусгаар тогтнолоор дэнчин тавин бахирах “халуун” эх орончид үгаэж дуулж гарна. Хэрэв гаднын банк ажиллуулснаар тусгаар тогтнолоо алддаг байсан бол нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 121 банкны 94 хувь нь буюу 114 нь гадаадын болох Сингапур аль хэдийнэ устаж үгүй болсон байлтай. Гэтэл 1960-аад оны дундуур давс, ундааны усаа хүртэл гаднаас авдаг байсан энэ орон эдүгээ дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээгээр дэлхийд дээрээсээ тавдугаарт ордог, тэргүүний хөгжилтэй орон болжээ.

Байдал санасанаас хүнд байгаа нь яах аргагүй үнэн. Шалтгаан ч мундахгүй. Зовлон тоочихын оронд зоримог, шударга ажиллаж түмний итгэлийг баталгаажуулж чадвал энэ хямралын ард гарна. Алхаа, гишгээний үнэн зөв, эсэх нь анхны гишгэлтээс харагдана. Цалин, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал, нийгмийн халамжийг арга хэмжээний зэрэг тэртэй, тэргүй хомсхон зардлыг хумих, танах тухай яриа ч гаргах ёсгүй. Аж байдлын нэгэнт хүрсэн түвшнийг бууруулахад чиглэсэн бодлого явуулсан улстөрийн хүч улс төрийн тавцнаас амархан бууна. Хямрал гэдэг далайн хар салхи л гэсэн үг. Цалин нэмэхэд биш, ажлын байр бий болгох бүхий л нүх сүвийг эрэлхийлэх хэрэгтэй байна. Засаг, төрийн зардлыг хэмнэх, гамнахад чиглүүлэн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Зардал, чирэгдэл ихтэй, ач тус багатай улс төрийн орон тоо, томилгоог эрс цөөлөх явдлыг үйл ажиллагааны зарчмын чиглэл болгож чадвал эрх баригчдын нэр хүнд баталгаатай өснө. Дараагийн сонгууль хаалга тогшихоор зэхэж байна. Төсвийн хөрөнгөөр үр өгөөжгүй сургалт, семинар, хурал, зөвлөлгөөн зохион байгуулж хөл хөөрцөг болдгийг таслан зогсоох хэрэгтэй. Манайд яаж ийж байгаад төрийн ажилтан, албан хаагчдын цалинг нэмэхийг урьтал болгодог зуршил тогтсон нь олон сөрөг үр дагаварт хүргэж байна. Хамгийн наад зах нь цалин тэтгэврийн харьцаа алдагдаж тэтгэврийн тогтолцоо үндсэндээ дампуурав. Тэтгэврийн хэмжээг дундаж цалингийн 40-70 хувьд тогтоодог олон улсын жишиг байдаг аж. Өнөөгийн байдлаар дундаж тэтгэвэр Беларусьт -10.4, Орост – 12.8, Казахстанд 14.0 мянган рубль байхад Дани-д-120.0 мянга (дэлхийд хамгийн өндөр), Францад 110.0 мянга, Израильд-98.0 мянган рубль тус тус байгааг тооцоолжээ. Тодорхой тооны төлөөлөх барааг сонгон авч зах зээлийн үнийг нь зэрэгцүүлэх замаар валютын худалдааны биш ханшийг тогтоодог олон улсын нэгдсэн аргачлал байдаг. Энэ нь нэлээд нүсэр, ажилбар ихтэй. Баримжаа авахын тулд валют арилжааны чөлөөт ханшийг ашиглан тооцоо хийж болох юм. Тэтгэвэр тогтоодог суурь зарчмыг шударга үнэнд ойртуулан боловсронгуй болгож индексацын журмыг аажмаар хэрэгжүүлж эхэлбэл төрд ч, түмэн олонд ч тустай.

Төр, түмний холбоон дээр оршдог цалин, тэтгэврийг хөндөхгүй гэж төр төлөөлөх эрх авсан түшмэд мэдэгдэж байгаа хэдий ч хэмнэлтийн арга хэмжээг хамгийн “хялбар”, эсэргүүцэл багатай, нийгмийн халамжийн санхүүжилтийг танах аргаар хэрэгжүүлж байна уу гэлтэй. Хараа, сонсгол, хөл, гар муутай хөгшчүүл өглөө эртлэн босч эмийн санд дугаарлан зогсох болов. Энэ нь яаж ийгээд 14 хоног үргэлжилдэг байсан даатгалын хөнгөлөлт одоо 3-5 хоног болсных гэнэ. Байгаа юмыг харамлаад хав дараад байгаадаа биш, харин бүлэг эттээдүүд нийлэн хумсалж, хувхайруулсных болж таарлаа. Хулгайч, дээрэмчид хаана сууж байх ёстой билээ. Тэр тусмаа нууцаар, хуйвалдан төр, түмний хөрөнгийг түйвээсэн хэрэг хуучрах ч үгүй, өршөөгдөх ч үгүй байлтай. Харцгааж л байя.

 

Н.МИШИГДОРЖ /Монгол Улсын гавъяат эдийн засагч/


URL:

Сэтгэгдэл бичих