Сүлжээний луйвар буюу цасан уруй

14Эрүүгийн цагдаагийн газ­рын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сүлжээний буюу санхүүгийн пирамид хэл­бэрийн үйл ажиллагаа явуулж байж болзошгүй гэх үндэс­лэлээр 2-3 сүлжээний удирд­лагуудыг шалгаж эх­лээд байна. Эдгээр хүмүүс нь интернетийн апликейшн, фэйс­бүүк хуудсаар дамжуулан сүлжээндээ ир­гэдийг элсүүлж байгаа уч­раас Кибер гэмт хэрэгтэй тэм­цэх хэлтсээс шалгаж бай­гаа нь энэ ажээ. Одоогоор хо­хир­лын хэмжээг урьдчилан хэлэх боломж­гүй байгаа нь хохи­рогчдын тоо эцэслэн гараагүй байгаатай холбоотой. Хэрвээ энэ төрлийн сүлжээнд мөнгөө өгөөд авч чадахгүй байгаа бол ЦЕГ-т хандаж болох юм байна.

Хэрвээ энэ төрлийн сүлжээнд мөнгөө өгөөд авч чадахгүй байгаа бол ЦЕГ-т хандаж болох юм байна.

Манай улсад хуулиараа энэ­хүү пирамид тогтолцооны замаар ашиг олохыг хориг­лосон. Аж ахуйн нэгжийн тус­гай зөвшөөрлийн тухай хуу­лийн 8.1.4-р зүйлд зааснаар “… олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох  үйл ажиллагааг хориглоно” гэсэн байна. Эдийн засагчийн хэлснээр, санхүүгийн пирамид бол цасан уруй гэсэн үг. Томрох тусмаа гадна захын олонхид ашиг­гүй, уг цасан уруйн голд байгаа удирдлагууд буюу цөөн хэдэн хүнд л аюулгүй гэ­сэн дүрмээр явагддаг гэж тайл­барлаж байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас олон улсын гэж нэрлэгдсэн цэвэр санхүүгийн пирамидын болон бараатай, бараагүй пирамидын тогтолцооны луйвраас сэрэмж­лээрэй гэж зөвлөж байна.

Цасан уруйн зарчим

Санхүүгийн пирамидыг үндэслэгч нь  нь өнгөрсөн зууны хориод онд амьдарч байсан Чарльз Понзи. Америкийн эдийн засаг хурдацтай хөгжиж, иргэд нь хувьцааны наймаа ид сонирхож эхэлсэн тэр үед мань эр 90 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг хоёр дахин өсгөж чадна гэсэн зар тараажээ. Итали гаралтай цагаач эр зар төдийгөөр зогссонгүй. Ком­паниа нээж, төлөөний хү­мүүстээ чамлахааргүй мөнгө төлж хүн итгэхгүй байхын арга­гүй тансаглаад эхэлж. Понзи тэр үеийн шуудангийн улс хоорондын төлбөрийн сис­темийн үнийн зөрүүгээс ашиг хийж хурдан хугацаанд мөнгө өсгөж болно гэж хүмүүст ит­гүүлжээ.

Тухайн үедээ нэр хүндтэй “The Boston Post” сонинд цагаач эрийн мөнгөө үржүүлэх “гайхалтай санаа”-ны тухай нийтлэл гарсан нь байд­лыг бүр ч гааруулж орхи­сон гэдэг. Гэвч “The Boston Post” дараахан нь Понзийг Америкт цагаачилж ирснээсээ хойш удаа дараа санхүүгийн луйварт хутгалдаж байсныг нь илчилсэн нийтлэлээрээ сэтгүүл зүйн дээд шагнал “Пулитцер” авч байсан түүхтэй. Цагаач эрийн мөнгө үржүүлэх схем нь их энгийн. Аль болох олон хүнд өндөр амлалт өгч их мөнгө цуглуулна. Эхэлж мөнгөө өгсөнд нь илүү ихийг буцаан өгнө. Их мөнгөний сургаар халаасандаа байгаагаа атгаад ирэх  хүмүүсийн тоо ч олширно. Товчхондоо анх хөрөнгө оруул­сан цөөн хүн нь хожиж, үлдсэн олонхи нь халаас хоосон хоц­рохыг санхүүгийн пирамид гээд байгаа юм.

Санхүүгийн пирамид Монголд

Манай улсын хувьд аль далаад оноос энэ пирамидыг ашигласан олон луйвар гарсан баримт бий. Монголчууд пира­мид системийг гадаадаас оруулж ирэхээс гадна дотоод­доо ч ийм пирамид бүтээж мөнгө босгон, эцэстээ олон хүнийг хохирогч болгосон жи­шээ өчнөөнөөрөө дуулддаг. Өнгөрсөн зууны далаад оны дундуур гэхэд л “Нэг төгрөгийн аз жаргалын захиа” гэж гарч байв. Дөчөөс дээш насныхан бол энэ захиаг андахгүй. За тэгээд “Жавхланг бадруулагч”, “Шинэ санаа” төв, “Холливуд”, “Глобал Ньюс”, “Монголын буддист залуучуудын холбоо” гэх маягаар тоочвол жагсааж барахгүй өчнөөн пирамид бий. Орост төвтэй гэж гарч ирсэн “Шинэ санаа” төв гэхэд л гишүүн болох хүмүүсээсээ 1500 ам.доллар авдаг байж. Аль тэртээ, 1995 оны үе гээд бодохоор маш их мөнгө. 700 ам.доллар нь гишүүний ху­раамж. Энэ мөнгөнд нь гадаад явуулж сургана, шинэ санааг дэмжинэ гэх мэт гоё тайлбар зүүж олныг хошууруулсан байдаг. Харин 800 ам.доллар нь элсүүлсэн хүнд нь бэлэглэлийн журмаар очно.

Нэг хүн элсүү­лээд 800 ам.доллар авахыг хүсэх­гүй хэн байхав. Мэдээж санхүүгийн пирамидын хууль ёсоор эхний хэсэг хүн нь мөнгө­жөөд ихэнх нь хохироод үлдсэн. Эцэст нь 2005 оны долдугаар сард оны “Шинэ санаа” төвийн удирдлагууд шүү­хээс ял сонссон.

Өнөөдрийн байдлаар, ма­найд ямар сүлжээ ажиллаж бай­гааг тодруулахыг оролдлоо. “Ерхөг” хэмээх сүлжээ иргэ­дийн дунд  тархаж гэртээ хүүх­дээ харж байсан ээжүүд нэлээд хамрагдаж байсан ч цаг­даагийн байгууллагаас шалгаж байгаа тул интернэт хуудсаа хаагаад байна. Сүүлийн үед, иргэдийн элсэж байгаа сүлжээ гэвэл хөөх.мн.  гэж  олон хүн ярилаа.

Тус сүлжээний фэйс­бүүк хуудсаар дамжуулан 29.000 төгрөгөөр элсдэг байна. Анх элсэхдээ  29.000 төгрөгтөө бараа сонгон авдаг. Ийнхүү элссэнээр багтаа таван хүн 29.000 төгрөгөөр элсүүлэх ёс­той. Тэд ч мөн тав,  таван хүн элсүүлснээр тухайн хүний хоёр дахь үе дүүрнэ.

Мөн 1-9-90 гэх эхний удаад элсэхэд 10 евро буюу 30 мянган төгрөг төлөхийг санал болгодог нэг бизнес байна. Мөнгөө төлж өөрийн бүртгэлээ баталгаажуулж, данстай болс­ноор ажиллах эрх нээгдлээ гэсэн үг. Ингээд баг буюу матрицдаа хоёр хүн элсүүлэх ёстой аж. Харин багийн хоёр хүн нь дахин хоёр, хоёр хүн элсүүлж чадвал 36 евро дансанд нэмэгдсэнээр нэгдүгээр үе хаагддаг гэнэ. Гэхдээ үе ахих бүрд тодорхой дүнг суутгуулах юм.
Энэ мэтчилэнгээр цааш үргэлжлэн 10 үеийг дуусгаснаар 100 гаруй сая төгрөг авах ажээ.

Санхүүгийн пирамид гэ­хээр манайхан сүлжээний бизнес гэж ерөнхийлж ойлгоод байдаг талтай. Сүлжээний бизнес гэдэг нь энгийнээр бол шууд худалдаа. Бараа бүтээг­дэхүүнээ борлуулах үүд­нээс гишүүнчлэл үүсгэдэг. Санхүү­гийн пирамидын хувьд зөвхөн мөнгө яригддаг гэд­гээрээ ял­гаа­тай. Гэхдээ нэг зүйлийг са­­нуулахад онлайн худал­даа­­гаар цэвэр санхүүгийн пира­­мидын болон бараатай, бараагүй пирамидуудыг бий болгон ажиллаж байгаа гэсэн сэрэмжлүүлэг бий. Худалдан авах гэж байгаа бүтээг­дэхүү­ний чинь дэлгэрэнгүй, тодор­хой мэдээлэл байхгүй бол онлайн худалдаа хийхгүй байхыг са­нуулъя. Сүлжээний ком­па­ниудын аль нь найд­вартайг мэдэж цөхөх юмгүй.

Худалдан авах гэж байгаа бүтээг­дэхүү­ний чинь дэлгэрэнгүй, тодор­хой мэдээлэл байхгүй бол онлайн худалдаа хийхгүй байхыг са­нуулъя.

Дэлхийн шууд худал­дааны нийгэм­лэгүү­дийн нэгдсэн хол­бооны www.wfdsa.org, Европын шууд худалдааны нийгэм­лэгүүдийн нэгдсэн холбооны www.fedsa.de гэсэн цахим хуудас руу орж худалдаа хийх гэж байгаа компанийнхаа нэрийг оруулж хайлт хийгээд үзээрэй. Таны хандсан  ком­панийн  нэр  байхгүй бол пирамид тогтолцооны луй­вар гэсэн үг.  Манай улсад орж ирсэн дийлэнх сүлжээний ком­паниуд ОХУ-ынх байдаг. Оросын Шууд худалдааны нийгэмлэгийн цахим хуудас нь www.rdsa.ru юм.

Бусад оронд ямар байдаг вэ

“Бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэм­жээний хөрөнгө оруулалт шаар­дан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн үйл ажиллагааг хууль бус пирамид тогтолцооны луйвар” гэж үзэж дэлхийн олон улс орнуудад, тухайлбал, АНУ, Англи, Франц, Герман, Канад, Румын, Колумб, Малайз, Польш, Норвеги, Болгар, Австрали, Шинэ Зеланд, Япон, Итали, Непал, Исланд, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Иран, Хятад, Мексик, Португал, Голланд зэрэг улсад пирамид тогтолцооны луйврыг хуулиар хориглосон байна. Ихэвчлэн эдгээр улс орнуудын “Хэрэглэгчийг хам­гаалах” хуульд дээрх заалтыг тусгасан бай­даг байна. Түүнч­лэн хууль тогтоомжуудад дараах үйлд­лийг хориглосон байдаг. Үүнд:

  • Ямар нэгэн пирамид тогтол­цооны луйврыг үүс­гэн байгуулах, удирдан ажил­луулах, идэвхжүүлэх;
  • Пирамид тогтолцооны луйварт санаатайгаар оролцох;
  • Пирамид тогтолцооны луйварт бусдыг орохыг ятгах, хүчлэх;

Хэрэглэгчид хэрвээ пира­мид тогтолцоонд оролцох буюу түүнийг идэвхжүүлбэл хөрөнгө оруулсан мөнгөө алдаад зогсох­гүй, хуулийн дагуу хариуц­лага хүлээдэг байна.Тухайлбал, АНУ-д пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, түүнийг явуулж гүйцэтгэхэд тусалсан хүнийг арван мянган доллараар торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.

Ийнхүү Орос, Монгол зэрэг улсад л сүүлийн үед ашиг­лагдаад байгаа зүгээр суугаад мөнгө олох аргад уриалсан боловсон луйвар буюу цасан уруйд автаж бүү өнхөрөөсэй гэдгийг анхааруулахад ийм байна. “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг”.


URL:

Сэтгэгдэл бичих