Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд нийслэл хот болон хөдөө орон нутагт их хэмжээний цас орж, авто замуудад халтиргаа гулгаа ихээр үүсээд байна. Тухайлбал, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын орчимд замын нөхцөл байдал хүндэрч зорчих хэсэгт мөсөн бүрхүүл тогтсон байгаа тул тус чиглэлд анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 9-ний өдөр нутгийн баруун хэсгээр, 10, 11-ний өдрүүдэд нийслэл хот болон төвийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орох төлөвтэй байна. Иймд иргэд хөдөлмөрчид цаг агаарын мэдээллийг цаг тухайд авч орон нутгийн замд автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж анхаарал болгоомжтой зорчино уу.
URL: