НОБГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Шинээр байгуулагдсан иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдэд гамшгаас хамгаалах мэдлэг, дадал олгох сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж, сургалтанд хамруулах зорилготой санамж бичиг байгуулж байна. Мөн сургууль цэцэрлэгийн багш, ажилчдыг гамшгаас хамгаалах мэдлэг олгож, чадваржуулах юм гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
URL: