САМСУНГ ЭЛЕКТРОНИКСИЙГ АВЛИГЫН ХЭРЭГТ ШАЛГАЖ БАЙНА
Ухаалаг гар утасны салбарт тэргүүлэгч БНСУ-ын Самсунг корпорацийг авлигын хэргээр шалгаж эхэлжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн дотны найз Чой Сун Сил гэгч Ерөнхийлөгчтэй дотно харилцаатай гэдгээ ашиглан компаниудад дарамт үзүүлэн өөрийн байгуулсан сандаа их хэмжээний хөрөнгийг хандив нэрээр төвлөрүүлж байсан нь олон нийтэд ил болсон билээ. Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгч Пак Гын Хегийн улс төрийн үйл хэрэгт оролцож байсан гэх хэрэгт буруутгагдаж буй.
Тэгвэл Чойд холбогдох хэргийг шалгаж буй тусгай мөрдөх баг өчигдөр Чой Сун Сил болон түүний охины Германд байгуулсан компанид хууль бусаар дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр Самсунг электроникс компаний Сөүл хотод орших салбарт нэгжлэг хийжээ.
Эх сурвалжуудын онцолж буйгаар энэ удаагийн авлигын дуулианд БНСУ-ын төлөөлөл болсон томоохон компаниудхавчуулагдаж болзошгүй байна. Самсунг электроксын хувьд Пак Гын Хегийн найзын Германд байгуулсан компанид 2.8 сая еврог хандивласан байна.
Монголын мэдээ
Б.Даваа
URL: