Албан тушаалын наймаачин ИТХ-д сонгогдсон төлөөлөгчийг хасах эрхтэй юу

7eebc48f152d92c13154aa11a7be4fe5_1200

Саяхан болж өнгөрсөн сум, дүүргийн орон нутгийн сонгуулийн зарим хэсэгт маргаантай асуудлууд одоо хүртэл эцэслэгдээгүй байна. Ингэж хэлэхийн учир нь нийслэлийн зарим дүүрэгт орон нутгийн сонгуультай холбоотой маргаан, хууль бус үйл ажиллагаа байгааг илтгэх гэсэн юм.
Тодруулбал, сонгогчдын сонголтоор нийслэлийн Сүхбаатар дүүрэгт АН 19, МАН 16 суудал авсан. Үүнийг баталгаажуулан аравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Сонгуулийн хороо болон Сонгуулийн Ерөнхий хорооноос аль дүүрэгт хэн олонхи болсныг олон нийтэд албан ёсоор зарласан. Гэвч дээрх мэдээлэл, сонгуулийн үр дүн өнөөдөр арай өөр болжээ.
Уг нь хуулиараа бол сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн сум, дүүргийн Сонгуулийн хороо аль нам эсвэл ялсныг олон нийтэд мэдээлж, ИТХ-д хуралд сонгогдсон төлөөлөгчдийн түр үнэмлэхийг гардуулах учиртай. Гэтэл дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн түр үнэмлэхийг гардуулах дээрээ очоод олонхи болсон АН-ын нэг дэвшигч дүүргийн Сонгуулийн хорооны даргад “таалагдсангүй”. Нэгэнт даргад таалагдаагүй учир ямар нэгэн шалтгаан хайж олоод хасна биз дээ, хөөрхийг.
Яг үнэндээ хасагдсан нөхөр, бүр тодруулбал дүүргийн ИТХ-д 11 дүгээр хороонд АН-аас нэр дэвшсэн Х.Батжаргал өрсөлдөгчөөсөө хэтэрхий илт давуу буюу 1000 гаруй хүний саналаар илүүрхсэн юм билээ. Хэтэрхий илүүрхсэн нь тэрний буруу биш ард түмний сонголт л доо. Дүүргийн сонгуулийн хорооны бас нэг хууль бус үйлдэл нь орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг нам, эвслээр нь ялгаварлан гадуурхаж, сонгох, сонгогдох эрхэнд нь халдсныг шүүхээр тогтоогдоод байгаа.
Ер нь Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хараа аль нэг нам эвслээ хараат бус ажиллаж чадсан уу гэдэг нь их эргэлзээтэй. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналаар дүүргийн сонгуулийн хороог байгуулчихсан байгаа юм. Өнөөдөр төрийн эрхийг хэн барьж байгаа билээ, МАН.
Олонхиороо түрий барьж 6:3 гэсэн харьцаатай дүүргийн Сонгуулийн хороог байгуулсан байдаг. Уг нь бол хуулиараа хориотой. Яах вэ, эрх барьж байгаагаараа бярдаж намын ашиг сонирхолтой хүмүүсийг дүүргийн Сонгуулийн хороонд оруулж болох ч Монгол төрийн баталсан хуулийг ягштал баримтлах ёстой ганцхан зарчим үйлчлэх учиртай. Гэвч дүүргийн Сонгуулийн хорооны дарга Бат-Эрдэнэ гэгчид энэ ёсзүй алга. Түүгээр ч зогсохгүй дүүргийн санал авах байруудад сонгууль зохион байгуулах шаардлага хангаагүй нөхдүүдийг мөн л 5:2, 4:3 гэсэн харьцаатай хууль зөрчин томилсон байна. Эндээс харахад дүүргийн эрх барих байгууллагыг ямар ч хамаагүй аргаар гартаа оруулах гэсэн санаархал  байгаа нь нотлогддог. Түүний ийнхүү чичрээд байгаа нь намын даалгавартай юм гэсэн.
Хэрэв Сүхбаатар дүүрэгт МАН олонхи болвол мань Бат-Эрдэнэд дүүргийн ЗДТГ-ын даргын суудлыг “бэлэглэнэ” гэсэн тохироо. Гэвч сонгуулийн үр дүнгээр МАН ялагдсан учир Бат-Эрдэнэ ах маань дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргаар томилогдсон юм билээ. Яахав унасан хүн ууртай гэж өрсөлдөгч намын нэг ч гэсэн хүнийг хууль бусаар ч болов татаж унагаая гэсэндээ “надад таалагдахгүй байна” гээд хасаж суух вэ дээ.
Нөгөө албан тушаалын наймаа чинь энэ бус уу. Ийм л цайрчихсан нөхдүүд төрийн сонгуулийг зохион байгуулж байна гэхээр харамсал төрөх юм. Зүгээр л албан тушаалын наймаачид төрийн сонгуулийг будилаантуулж, дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчийг хасаж байна шүү дээ.
mminfo.mn

URL:

Сэтгэгдэл бичих