Хотын төвд зам нуржээ

0000Японы Фүкүока хотын баруун өмнөд хэсэгт орших төмөр замын буудлын хажууханд автомашины зам нурж, маш том нүх үүсчээ. Өнөө өглөө үүрийн таван цагийн үед зам нурсан бөгөөд үдээс өмнө гэхэд 20 метрийн өргөнтэй нүх усаар дүүрч эхэлжээ.

Ийнхүү зам нурснаар хажуугийн барилгууд ч нурах эрсдэлд орж, цахилгаан, хийн нийлүүлэлт тасарсан байна.

Хотын захиргааны мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар энэ замын ойролцоо газар доор метроны шугам барьж байсан нь нурахад хүргэсэн бололтой. Гэнэт л их чимээ гарч, цахилгаангүй болсон хэмээн ойр хавийн гэрчүүд ярьжээ. Харин энэ ослын улмаас бэртэж гэмтсэн хүн азаар гараагүй байна. Зам нурсны улмаас ойр хавийн барилгууд руу хүмүүс орохыг хориглоод байгаа аж.

Эх сурвалж: Guardian

Б.Энх

 


URL:

Сэтгэгдэл бичих