Дэлхийн найман хачирхалтай аялал жуулчлалын үзмэрүүд

1.Юнэссун Япон

 

Хагас усан парк, хагас  сувиллын газар та дуртай зүйлээ ууж усанд орж болно. Тиймээ, хүссэн зүйлээ ууж болно! Тэдний цэсэд ногоон цай, дарс, кофе, сакэ гэх мэт олон зүйл байдаг.

 

 

2.Бэлэн гоймонгийн музей.

Оюутнуудын маань мөнгийг бага үрдэг гол хэрэглээ болох бэлэн гоймон  өөрийн гэсэн музейтэй болжээ. Momofuku Ando Instant Ramen Museum гэх энэ музейд  гоймон идэж болдог юм.

 

3.Carnhenge, USA

Stonehenge-ийн АНУ загвар нь машинаас бүтсэн байна. 1987 онд Жим Рэйндэрс 38н  хуучны машинаар Английн алдарт Stonehenge-ийн хийжээ.

 

4.Хархны сүм. Энэтхэг.

Хэрвээ та хархнаас айдаг бол энэ бол таны очих газар биш. 1400 онд баригдсан уг нь сүм нь Карни бурханд зориулан байгуулагджээ. Карни бурхан нас барсны дараа харх болно төрнө гэж мэдэгдсэнээс уг сүм хархнуудыг тэжээдэг болсон байна. Энэ сүмд өдөрт 20000 орчим харыг хүмүүс сүү, будаа зэргээр хооллодог .

 

5.”00″-ын суултууран  музей “ АНУ”

Тэксаст байх уг музейг Барни Смит гэх сан техникч бүтээсэн юм.  Та хэрвээ сонирхолтой нойлын суултуур хайж байгаа бол эндээс худалдаж авч болох юм.

 

6.Маркэт театрын бохин хана “АНУ”

Хамгийн балиар аялал жуулчлалыг татах газар хаан байдаг гэж бодно? Сэатлд байх бохин хана. Зарим нэг бохь нь 20 жилч болсон байдаг. Театрын билет авахаар хүлээж байх зуураа хүмүүс бохь зажилан цаг нөхцөөдөг байж. Тухайн үед хүмүүс бохио зажлаад ханан дээр наадаг байж. Уг нь ханыг нэг удаа бохиноос нь салгаж цэвэрлэсэн гэдэг. Гэвч хүмүүс  буцаад л бохь нааж эхэлжээ. Театрын дарга бохь арилгахгүй тэр чигээр нь үлдээхийг зөвшөөрснөөр энэ бохин хана бий болсон юм.

 

7.Жүржийн байлдаан  “Итали”

Хэрвээ таны хүсэл хүн рүү  жүрж   шидэх байсан бол энэ баярт та оролцох хэрэгтэй. 3 өдөр үргэлжлэх уг баяр нь бие бие рүүгээ жүрж шидэх юм. Хотын хүмүүс, жуулчид бүгд оролцож болох уг нь баяр нь бүүр дундад зууны үеэс эхлэлтэй. Та уг баярт оролцохыг хүсвэл 2, 3 сарын үеэр очиход болно.

 

8.Дэлхийн хамгийн том оймсны шкаф  “АНУ”

Хойд Каролина мужийн Хай Пойнт хотод байх уг шкаф нь 1926 онд хийгдсэн байна. Тухайн үед уг  хот мебель тавилгын  маш том үйлдвэрлэлтэй байсан байна.

 

Одоо бол мебелийн  үйлдвэрлэл байхгүй зүгээр аялал жуулчлалын сонирхолтой зүйл болон үлджээ.

Н.Батсайхан

amjilt.com


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих