Г.Дэнзэнгээс болж Э.Сэлэнгэ асуудалд оров уу?
Энэ 11-р сарын 05-нд экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг Герман руу зорчихоор “Москва-Берлин” чиглэлийн онгоцонд суугаад байхад нь хуулийн байгууллагынхан онгоцыг нь саатуулж, түүнийг буулгасан гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл хуулийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, “АТГ-т шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн хэрэгтэй холбоотой байж болзошгүй” гэх ба “АТГ-ын мөрдөн шалгах албанаас Прокурорын байгууллагад хүсэлт хүргүүлж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэ болон уг хэрэгт холбоотой байж болзошгүй бас нэг өөр иргэнд хилийн хориг тавиад байгаа” гэжээ.
Харин АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Хэргийн талаар албан ёсны хариуг АТГ-ын мөрдөн шалгах албанаас өгнө. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээжээ. Мөн прокуророос Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэд ийнхүү хилийн хориг тавьсныг үгүйсгээгүй ч одоогоор түүнд холбогдох эрүүгийн хэрэг бүртгэгдээгүй байгаа аж. Мөн заавал гэмт хэрэгтэнд хилийн хориг тавьдаг гэж ойлгож болохгүй гэсэн мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн болоод буй үйл явдлын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ямар нэг тайлбар өгөхийг хүсээгүй бөгөөд “Амжихгүй” гэсэн хариулт өгчээ.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/71655.shtml#sthash.vR3ZS9qn.dpuf
URL: