50 сая нэхсэн С.Амарсайхан, 150 сая нэхсэн А.Мөнхбат хоёр хайнцжээ

1465308799_5e4b90b10c3c8b6d790251917dc05ce7Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө нэлээд том шоуг МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат хар цагаан жагсаалт гэдгээрээ хийсэн. Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөхөн тэрээр 2016 оны сонгуульд сонгож болохгүй улс төрчдийн хар жагсаалтыг гаргасан. Мөн сонгох нь зүйтэй хэмээх цагаан жагсаалтыг ч гаргасан. Энэ үеэр “Оюуны ундраа” группийн ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан “50 саяыг өгвөл цагаан жагсаалтанд оруулна гэж ирсэн. Өгөхгүй гэсэн. Хариу нь хар жагсаалт гэнэ” хэмээн жиргэсэн.

Хариуд нь А.Мөнхбат “гүтгэлэг” гэхээс өөр үг хэлээгүй. Гэсэн ч хоёр тал тулалдаад эхэлсэн байжээ. Монголын залуучуудын холбооны www.myf.mn вэб сайт, Чингэлтэй болон Налайх дүүргийн хар ба цагаан жагсаалт тараах материалаар дамжуулан “…хулгайч, оффшорчин, татвараас зугтагч, лицензчин, тендерчин, кноп үнэлэгч, түгжилүүд, тэдний үр хүүхдийн төрд бүү оруул сэрэмжил” гэсэн уриа бүхий мэдээнд  НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханш оруулсан гэнэ. Тэрээр энэ хэргээр шүүхэд хандаж 50 сая төгрөг нэхсэн бол А.Мөнхбат хариуд нь твиттерд жиргэсэн жиргээгээр нь МЗХ-ны ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэмээн 150 сая төгрөг нэхэн сөрөг нэхэмжлэл гаргажээ. Саяхан шүүх тэдний заргыг шүүж шүүхийн шийдвэрээр хоёр тал бараг ханцжээ. Шүүх  С.Амарсайханы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Монголын залуучуудын холбооны www.myf.mn вэб сайт, Чингэлтэй болон Налайх дүүргийн хар ба цагаан жагсаалт тараах материалаар дамжуулан “…хулгайч, оффшорчин, татвараас зугтагч, лицензчин, тендерчин, кноп үнэлэгч, түгжилүүд, тэдний үр хүүхдийн төрд бүү оруул сэрэмжил” гэсэн уриа бүхий мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч МЗХ-д даалгаж эдийн бус хохиролд 50 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Мөн С.Амарсайханд Монголын Залуучуудын холбоо ТББ-ын ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж түүнээс 150 сая гаргуулах А.Мөнхбатын нэхэмжлэлийн шаардлагыг хангасангүй. Гэхдээ их мөнгө нэхсэнээрээ эрхэм ерөнхийлөгч илүү алдагдал хүлээжээ. Шүүх С.Амарсайханы төлсөн тэмдэгтийн хураамжийн 478.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 978.150  төгрөг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид 70.200 төгрөг олгож, 907.950 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийджээ. Мөн С.Амарсайханаас 70.200 төгрөг гаргуулж хариуцагч МЗХ-д өгөхөөр болжээ.
НУУЦ.мн

URL:

Нэр: АХАМДЫН БАЯР: Огноо: 8 November 2016

БОЛЬЁ ОО

Сэтгэгдэл бичих