С.Баярцогтын нөлөөгөөр “Оюутолгой”-д катерингийн үйлчилгээ үзүүлсэн гэгддэг “Модерн Номадс” нохойн шүдтэй хоолоор үйлчилсэн үү

147856969158212edbe357a“Модерн Номадс” гэж  Монголд томоохонд тооцогдох сүлжээ ресторантай холбоотой анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй гардаг. Тус рестораны нэрийн хуушуурнаас нохойн шүд гарч ирлээ гэх мэдээлэл нэг биш удаа хэвлэлээр гарсан нь хэрэглэгч үйлчлүүлэгчдийн чихэнд тийм таатай хүрээгүй л болов уу. Гэсэн ч тэгээд Монголчуудын нэг тийм мартамхай гэмээр ч юмуу зан байдаг хойно, маргааш нөгөөдөр нь гэхэд огт тийм зүйл сонсоогүй юм шиг л явцгааж байдаг нь үнэн билээ. Уг нь олон салбартай, Улаанбаатарын нүүр царай болсон ресторануудын нэг гэдэг утгаараа хийгүй байх ёстой л доо. Гэтэл байсхийгээд л “Номадсын сүлжээ рестораны хоолноос жоом гарсан, хуушуураас нь нохойн шүд гарсан” гэх мэдээлэл тархаж байдгийг хэвлэлийнхэн бичиж нийтлэж байдаг. Харин тэглээ гээд тус ресторантай холбогдох байгууллагаас хариуцлага тооцож байсан гэх мэдээлэл ер байдаггүй. Ер нь бол  “Модерн Номадс”-д огтоос хир халддаггүйн дээр, Оюутолгойн ажилчдад хоол нийлүүлэх эрх авч байсных нь ард эзэн Есөнмөнхийн анд нөхөд болох С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын нөмөр дэмжлэг байсан гэх мэдээлэл дагаж ирсэн.

Тус сүлжээ ресторантай холбоотой мэдээлэл гарсны араас  хэвлэл мэдээллийн албанаас нь “Номадсын сүлжээ рестораны хуушуураас нохойн шүд гарчээ… гэсэн хуурамч, ташаа мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж хар пи ар хийж байгаад бид харамсаж байна.” гэх мэдээллийг хийдэг ч, сөрөг мэдээлэл сонсогдоод л байдаг.

download9-460x600

Түүнчлэн  “Номадсын сүлжээ рестораны хуушуураас нохойны шүд гарчээ” мэдээллийн доор “Монголчууд нохойны амийг хүний амьтай зүйрлэдэг улс. Нохойн мах идэхэд яадаг юм бэ гэж байгаа улс ямар ч тэнгэргүй, сүр сүлдгүй”, “Хэдэн саяар тоологдох малтай манай улс хогийн золбин нохойгоор хооллох гэж. Арай ч дээ”, “Нохойн мах л идэж байна гэсэн үг дээ. Гадуур хоол идэх ч найдваргүй болж дээ. Модерн Номадс ийм байхад …”, “Нохойн мах идлээ гээд хүн үхэхгүй гэж бодож байна. Харин ч дотор эрхтэнд сайн гэдэг биздээ? Хятад, Солонгос Япон, Вьетнам зэрэг үхэх гэж байгаа юм шиг идэж байх юм. Энэ нь эрүүл мэндэд нэг юм хэлээд байгаа юм биш үү?” гэхчлэн иргэд сэтгэгдлээ үлдээсэн байдаг.

Ер нь бол хоол хүнсний үйлчилгээний салбар дахь хариуцлагын асуудал хамгийн өндөрт тавигдах ёстой. Шууд хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал учраас хоолны бизнес эрхлэж байгаа нөхдүүд муу нэрнээс хол явах ёстой юм, уг нь.

Гэтэл “Модерн Номадс”-ын хоолноос болж Оюутолгойн ажилчид хордлоо гэх мэдээлэл хүртэл гарч байсан билээ.

За тэгээд ямар ч байсан тус ресторан Оюутолгойтой хүртэл түншлээд авсны ард улстөрийн дэмжлэг байгаа гэх мэдээлэл олон гарсан. С.Баярцогт, Есөнмөнх нарыг Комсомолын дээд сургуульд хамт сурч байхдаа нөхөрлөж явсан андууд. Улмаар сүлжээ рестораныг С.Баярцогт, н.Есөнмөнх хоёр хамтын хөрөнгө оруулалтаар босгосон. Оюутолгойн нэг ажилчны өдрийн хоолыг 30 ам.доллараар “Модерн номадс” компани хариуцан дангаараа нийлүүлдэг.” гэхчлэн мэдээллүүд гарч байсан.

Харин С.Баярцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Номадс”-т надад хувь байхгүй. Хувьтай гэх яриаг Оюутолгой ашигтай, ашиггүй ажиллаж байна гэх үед нэр бүхий хүмүүс анх гаргасан. Оюутолгойд гэрээ хийснийхээ төлбөрийг Баярцогт катерингийн сервисээр авч байна гэж ярьдаг. Номадс бол Оюутолгойн бүтээн байгуулалтын нэг хэсэг дээр л жаахан хамтран ажилласан юм билээ. Жил ч хүрсэн юмуу, мэдэхгүй. Тэрийг томруулж, нялзааж л байгаа юм. Есөнмөнх бол миний найз. Бид нар залуучуудын байгууллагад хамт ажиллаж байсан.” хэмээн хэлсэн байдаг.

Тэгэхээр Оюутолгойн гэрээг байгуулалцсан гурван сайдын нэг гэдгээрээ алдартай С.Баярцогтыг огт мэдээгүй байхад нь л, найз Есөнмөнх нь ресторанаа зүтгүүлж байгаад, катерингийн үйлчилгээний эрх авчихсан байсан юмдаг уу даа. Үнэмшихэд бэрх л зүйлийг С.Баярцогт хэлж байгаа юм л даа. Гэхдээ тэгээд С.Баярцогт ямар бултаж сураагүй биш дээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих