Их хэмжээний цас орж, таван хүн амиа алджээ

1Их хэмжээний цас орж, зам даваа цасанд боогдож байна. Үүнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс зарим замыг хаах арга хэмжээ авчээ. Тухайлбал, Орхон, Хөвсгөл аймгийн замыг өчигдөр хаах шийдвэр гарчээ. хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Цас их орж буйтай холбогдуулан Замын цагдаагийн газарт ирэх автотээврийн ослын дуудлага ч ихэсчээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд 500 гаруй осол аваарын дуудлага ирсэн аж.Тодруулбал, Булган аймагт 49 настай Г нь хурд хэтрүүлэн явснаас замын хажуу руу онхолдож амиа алдсан байна. Мөн Хөвсгөл аймагт X-Trail маркийн автомашинтай зорчигч замын хажуу руу онхолдож, Т гэх 35 настай зорчигч амиа алджээ.

Түүнчлэн Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт халтиргаа гулгаатай замд хурдаа тохируулж яваагүйн улмаас иргэд амиа алдсан харамсалтай хэргүүд гарчээ. Нийт ослын дуудлагын шалтгаан нь жолооч нар хөдөө орон нутаг, нийслэлийн замд хурдаа тохируулж яваагүйн улмаас мөргөлдөх, замын хажуу руу унах, онхолдох зэрэг осол гарч буйг Замын цагдаагийн газраас мэдээлсэн юм.

Түүнчлэн замын халтиргаа гулгаанд хурдаа тохируулж яваагүйн улмаас явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн осол олон гарчээ. Тиймээс Замын цагдаагийн газраас хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой байхыг жолооч, зорчигчдод анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих