БАЯН-ОВОО СУМАНД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өмнөговь аймгийн Засаг даргын 100 хоногт хийсэн ажлыг тайлагнах “Нээлтэй хаалганы өдөрлөг”-ийг 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр сумын соёлын төвд зохион байгууллаа.
Өдөрлөгт сумын ИТХ, Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн төвтэй хамтран иргэдэд сургалт мэдээлэл хийж, Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдах саналыг иргэдээс авлаа.
Мөн энэ үеэр мэргэжилтнүүд төрийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүлж шаардлагатай мэдээлэлээр хангаж, заавар зөвлөмж өгч ажиллаа.
URL: