70 мянгыг он дуустал бүх оюутанд олгоно
“Боловсролын зээлийн сан” хөтөлбөрт хамрагдаж, зээл авсан оюутнуудад үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг олгохгүй гэх мэдээлэл ташаа болохыг холбогдох яамны сайд мэдэгджээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн хэлж буйгаар “Боловсролын зээлийн сан”-аас сургалтын зээл авсан оюутанд үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг олгохгүй гэдэг сайдын тушаал гаргаагүй. Ийм тушаал гаргах ч боломжгүй. УИХ-аас 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутан бүрт энэ оныг дуустал 70 мянган төгрөгийг олгох ёстой гэж үзээд шаардлагатай санхүүжилтийг нь тусгаж өгсөн. УИХ-аас баталсан хуулийг давсан Засгийн газрын тогтоол юм уу, сайдын тушаал байдаггүй. Тийм учраас “Боловсролын зээлийн сан”-гаас сургалтын зээл авсан оюутан ч энэ оныг дуустал 70 мянган төгрөгийн тэтгэлгийг авна гэж ойлгох хэрэгтэй” гэнэ.
Дашрамд дурьдахад, их дээд сургууль, коллежуудад үндэсний тэтгэлэгтэй холбоотой ямар нэг чиглэл өгөөгүй бөгөөд бүх оюутанд тэтгэлгийг олгоно гэдгийг хэлж байна.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/71643.shtml#sthash.6cRIzJmy.dpuf
URL: