Улсын хэмжээнд төрөлт буурчээ
Төрөлт Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Мөн орон нутгаас зүүн бүсийн зарим аймагт төрөлт бусад аймгаас илүү байжээ.
Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сарын байдлаар 59042 эх төрсөн байна. Энэ нь өмнөх оноос 1472 төрөлтөөр буюу 2.4 хувиар буурсан үзүүлэлт аж.
Тухайлбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад төрөлт буурсан байна.
Энэ үед мэндэлсэн нялхсын 30538 буюу 51.5 хувь нь хүү, 28782 буюу 48.5 хувь нь охин аж.
URL: