Н.АЛТАНХУЯГИЙН ЭХНЭРИЙГ ХИЛЭЭР ГАРАХЫГ ХОРИГЛОЖЭЭ

5Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эхнэрийг хил давахыг хориглосон тухай баттай эх сурвалж мэдээллээ. Энэ тухай Н.Алтанхуягийг дэмжигчдийн фэйсбүүк хуудаснаа “Хүнийг гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөөр нь барьцаалдаг бохир улс төр бий болжээ …” бичжээ.

Мэдээллийг тодруулбал энэ сарын 5-нд Н.Алтхуяг Э.Сэлэнгэ Германыг зорихоор Москва, Берлиний чиглэлийн онгоцонд суусан байна. Гэвч хөөрөхөд бэлэн болсон онгоцыг хууль, хяналтынхан саатуулжээ. Энэ нь Э.Сэлэнгийг Прокуророос хилийн хориг тавьсанаас үүдэлтэй гэнэ.

П.АНИР
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих