Цалингаа нэмүүлсэн прокуроруудад илүү сайн ажиллах шаардлага үүсэв

192_500x500

Прокурорын байгууллагын цалинг нэмэх асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед  Ж.Батзандан “Энэ өөрчлөлтөөр прокурорын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх юм байна гэж ойлгосон. Үүнийг дэмжиж байна. Цалин нэмнэ гэсэн нь сайн ажилла гэсэн хэрэг байх. Энэ тогтоол батлагдвал прокурорын байгууллагыг дэмжих шийдвэр УИХ-аас гарч байна гэсэн үг” гэж байсан. Тэгвэл чуулганаар уг асуудлыг хэлэлцэж дэмжээд байна.

Прокуроруудын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 9.462.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байсан. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмэгдүүлэхээр 341.8 сая төгрөгийг суулгасан байсныг гишүүд дэмжлээ.

Тэгэхээр тангараг өргөсөн прокуроруудыг тангарагтаа илүү үнэнч ажиллаарай гээд ямар ч байсан гишүүд цалинг нь нэмэхээр болж байх шиг байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих