Филиппин “тамхигүй” улс болно

14Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш гэмт хэрэг, тэр дундаа хар тамхитай хатуу тэмцэхээ мэдэгдэж, хар тамхины эсрэг дайн зарлаад буй. Тэгвэл Дутертегийн дараагийн авч хэрэгжүүлэх ажил нь мөн л тамхитай холбоотой буюу тамхидалтыг зогсоох гэнэ. Түүний санаачилсан Филиппин улс даяар олон нийтийн газар тамхи татахыг хориглож, зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах хуулийн төслийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас батлан, энэ оноос эхлэн хэрэгжүүлэхээр болжээ.

Олон нийтийн газар гэх тодотголд иргэд олноор цуглардаг хүүхдийн парк, нийтийн тээвэр, автобусны буудал, хүлээлгийн танхим зэргийг оруулах аж.

Филиппин "тамхигүй" улс болно

Ерөнхийлөгчийнх нь санаачилсан уг хууль филиппинчүүдэд таалагдаж, сэтгэл өндөр байгаа гэнэ. Филиппинийн оюутан “Тамхидалт бол манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй гол асуудал. Тамхи татах нь зөвхөн татаж багаа хүндээ муугаар нөлөөлөөд зогсохгүй, тамхи татахгүй ч тамхичдын хажууд амьсгалж буй хүмүүст  давхар нөлөөлж, идэвхигүй тамхичин болгож байдаг. Ерөнхийлөгч Дутертегийн авч хэрэгжүүлж буй хар тамхины эсрэг үйл ажиллагаа манай улсад нүүрлээд байсан хар тамхины донтолтыг бууруулж, зогсооход том хувь нэмэр болж байгаа. Хэв журмаа баримталдаг иргэн байх нь иргэдэд төдийгүй, улсын хөгжилд маш том ач холбогдолтой зүйл” хэмээн санал бодлоо хуваалцсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих