Хуультай хувийн нууцын хувь заяа

8c3caae7f1b94f694cb6121e3a22e3a2Орон нутгийн өнгөрсөн сонгуулийн дараа нэг зүйлийн талаархи миний бодол суурин дээрээ 180 хэм эргэв. Ямар бодол гэж үү?

Хувийн нууцын тухай төсөөлөл маань өөрчлөгдлөө. Яасан гэхээр “шилэн” цогоо гэдэг шиг би ч мөн ялгаагүй ямар нэг нууж хаах юмгүй(Зарим нэг эрхтнээс бусад шүү) шилэн нөхөр ажээ. Тиймээс  ч миний хувийн нууц гэж юу байх вэ гэсэн хуучны бодол бүрмөсөн буурь сэлгэсэн хэрэг л дээ.

Зарим газар ийм жагсаалтыг утсар ярих мөнгө болоод урамшууллын нь хамт шилжүүлж байна гэнэ шүү дээ. Мөн энэ жагсаалт МАН-д ч, АН-д ч бий гэнэ.

Ингэхэд миний бие мөн ч их юмыг өөрийнхөө хувийн нууцад хамаатуулан бодож явдаг байжээ. Өнгөрсөн баларсан түүх намтраас авхуулаад өнөөдрийн амьдралынхаа хэв маягийг хүртэл аминдаа л хувийн нууц гэж бодож явав. Дээр нь эрүүл мэнд, гэр орны хаяг, утас шөрмөсний дугаар, өр зээл, өмч хөрөнгө, ам бүл, ажил төрөл гээд ер нь зөндөө л юмыг хувийн нууц гэж бодож, түүндээ маш додигор явдаг байв. Амандаа үе үе, “Хувийн нууцыг хуулиар хамгаална аа” хэмээн  уянгалуулан дуулаад л. Гэтэл байдаггүй дээ.

Өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн үеэр ийм нэгэн явдал болжээ. Нэг “гар” нэгэн дүүрэгт нэр дэвшжээ. Тэгээд л танил руугаа “Нэр дэвшсэн тойрогт маань амьдралч байгаа танай аймгийн иргэдийн нэр хаягийн жагсаалтыг явуулна. Утасны нь дугаарыг бас өгнө. Чи тэндээс харж байгаад хамаатан садан, хамт айл аймаг явсан аав, ээж, ах дүүсийнхээ хаягаар ярьж, намайг /нэр дэвшигчийг/ гэр бүл, хамаатан садан, ах дүүс, танил талаар нь дэмжүүлэх хэрэг байна” гэжээ.

Тун удалгүй нэр дэвшсэн тойрогтоо амьдардаг тухайн нутгийн айлуудын жагсаалт бүхий 21 хуудас материал авчирч өгсөн хойно л сая үнэмшиж, мөн нөгөө айхтар хувийн нууц гэдэг бодол маань өөрчлөгдөж эхэлсэн юм даа.

Уншаад үзтэл нэгэн хорооны үндсэн захиргаа болох сум сумаар нь ялгаад биччихжээ. Утсыг нь тавьсан айлууд ч байна. Тэдгээрийн дотроос хамаатан садныхаа нэрсийг ч оллоо. Энэ ч тэдний л хүүхэд болов уу гэмээр айлууд ч зөндөө таарав. Овгоор нь таамаглаж байгаа хэрэг л дээ.

Товчоор хэлэхэд сонгуулийн буруу талын технологи манайд маш боловсронгуй болж, бараг дээд шатандаа гарсны илрэл энэ. Энэ арга нэлээд эртнээс жаахан болхидуу явагддаг байсан бол одоо өөрчлөгдөж. Зарим газар ийм жагсаалтыг утсар ярих мөнгө болоод урамшууллын нь хамт шилжүүлж байна гэнэ шүү дээ. Мөн энэ жагсаалт МАН-д ч, АН-д ч бий гэнэ.

Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах , иргэний хувийн нууцыг чандлан хамгаалах зарчмыг баримтална гэсэн нэг заалт байна билээ.

Ерөнхийдөө хувийн нууц гэж чухам одоо юугаа хэлэх вэ гэдгээ мулгуу миний бие бодоод бодоод олохгүй сууж байна. Хаа нэг газар миний гэрийн хаяг, гарал угсаа, утас шөрмөсний дугаар, ам бүл, хөрөнгө чинээ, хийдэг ажил зэрэг яг ийм маягаар жагсаачихсан, хэн нэгний цүнх халаасанд явж байгаа гэж бодохоор л миний хувийн нууц гэж чухам юу байна аа гэдгээ л ухаж ойлгох гээд арга ядаж суугаа хэрэг л дээ.

Хааяа гар утсанд  Шинэ жилээр нэгэнтээ миний гар утсанд МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурваас мэндчилгээ ирсэн юм. Бөөн баяр. Миний утсыг энэ гурав мэдэж байна гэж гэрийнхэндээ томроод л. Гэтэл одоо ч замбараагаа алдсан даа. Байсхийгээд л барааны савангаа аваарай, хөргөгчөө засуулаарай, манай дэлгүүрт ирж, дотуур хувцас аваарай гэсэн зараас салахаа байсан шүү дээ.

Ингэхэд уг нь миний бие энэ мэт дэлгүүрийнхэнд өөрийнхөө утсыг өгөлгүй нууцаалмаар санагдаад байгаа юм. Бараа таваар нь дүүрч гэхэд эхнэрийн утасны дугаараар миний талаар баахан худлаа мэдээлэл хэн нэгэн өгвөл яана аа. Би ч бас эхнэрээсээ айх юмтай хүн шүү дээ.

Энэ бүгдээс улбаалаад л хувийн нууцын тухай гэнэт бодоод эхэлсэн юм. Ингэхэд  Иргэний бүртгэлийн тухай хуулийн 3.1-д Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах , иргэний хувийн нууцыг чандлан хамгаалах зарчмыг баримтална гэсэн нэг заалт байна билээ. Тэгэхээр манай аваргууд бүртгэлийн ажиллагаанд л нууцална гэснээс биш жагсаалтыг чинь хэлээгүй гээд гүрийх байх. Гэтэл соёлтой, ардчилсан оронд өөр гэж байна шүү та нар минь. Тэнд чухамхүү хувийн нууц гэдгийн жагсаалтад миний дээр ил болсон бүхэн хамаарагддаг бололтой юм билээ. Тэгвэл манайд өнөөдөр хуультай хувийн нууцын хувь заяа нэг иймэрхүү л байна даа.

Н.Асралт

24tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих