Усны ёроолоос 13 сая хуурамч доллар олжээ

195560-03112016-1478141840-1614695258-dollarБолгарын цагдаа Леново тосгон орчмын нэгэн усан сангийн ёроолоос 13 сая орчим хуурамч ам.доллар олжээ. Шумбагч баг өмссөн цагдаа нар нуурын гүн рүү орж 500 еврогийн дэвсгэртээр багцалсан их мөнгийг гаргаж ирсэн юм. 500 еврогийн дэвсгэртийг жинхэнээс нь бараг ялгамгүй адилхан хэвлэсэн байсныг цагдаагийн төлөөлөгч мэдэгдлээ.

Өмнө хууль хяналтын байгууллагад саатуулагдаад байсан гэмт бүлгийн нэгэн гишүүн хуурамч мөнгө нуусан газрыг илчилсэн байна. Энэ хэргийн мөрөөр дахин хоёр хүнийг баривчлаад байна. 500 еврогийн дэвсгэртийг хуурамчаар үйлдвэрлэх нь ихэссэн тул Европын төвбанк энэ дэвсгэртийг дахин үйлдвэрлэхгүй хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч гүйлгээнд байгаа ам.долларыг эргүүлэн татахгүй байхаар шийдсэн юм.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих