Монголоос зугтаж, харъяаллаа солихыг хүссэн иргэд олширчээ

33  Би ямар азаар Монголд төрөө вэ гэж ам бардамнах үе байсан. Гэтэл Монголоос зугтаж, харъяаллаа солихыг хүссэн иргэдийн тоо жил ирэх тусам олшрох болжээ. Энэ онд л гэхэд Гадаадын иргэн харьяатын газарт 2016 он гарсаар нийт 307 иргэн Монгол Улсын харьяаллаас гарч, иргэншлээ солих хүсэлт гаргасан байна. Эдгээр иргэдийн эх орныхоо иргэншлээс татгалзахад дараах шалтгаан зонхилдог бололтой. Тухайлбал,
•    гадны улсын иргэдтэй гэр бүл болох,
•    томоохон тэмцээн уралдаанд өөр улсын нэрийн өмнөөс оролцох
•  хөгжингүй улс орнуудын нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах 

Одоогоор Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргасан 2180 иргэний хүсэлтийг хянан, Ерөнхийлөгчийн зургаан удаагийн зарлигаар шийдвэрлэжээ. Энэ тоо нь жил ирэх тусам өсөх үзүүлэлт ажиглагдах болсон юм.

Эх сурвалж: Breakingnews.mn

B.Yanzhyndulam


URL:

Нэр: СОНИН Огноо: 15 November 2016

СИРТЭЙ АНА МАНА УУ

Сэтгэгдэл бичих