А.Гансүхийн зөвлөх Ж.Бямбацогтыг баривчилжээ
Зам тээврийн яамны сайд асан, УИХ-ын дарга З.Энхболдын ахлах зөвлөх асан А.Гансүхийг Шинэ төмөр замын төслөөс ихээхэн хэмжээний мөнгө хувьдаа завшсан, улсанд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгаж байгаа билээ. Энэ хэрэгт А.Гансүх, “Женко” Х.Баттулга нарын нэрс яригдаад бүтэн жил өнгөрч байгаа ч хуулийнхан тэднийг шууд шалгачиж чадахгүй, ойр тойрны “жижиг жараахайнууд”-ыг нь шалгаж байгаа билээ. Тэгвэл А.Гансүхийн зөвлөх Ж.Бямбацогтыг хуулийнхан баривчилжээ. мөн түүчнлэн эх сурвалжийн өгч буй мэдээллээр хуулийнхан Зам тээврийн яаманд ажиллаж байсан хэд хэдэн хүнийг Шинэ төмөр замын хэрэгт холдогдуулан саатуулаад байгаа аж.
Нинж
URL: