Түүхэн дурсгалд халджээ

4550Иргэд тахилын байгууламж малтаж буй тухай мэдээлэл энэ сарын 1-ний өдөр Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанд иржээ. Мэдээллийн дагуу Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд Хархорин сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгааллагч, сум дундын цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийг шалгасан байна.

Шалгалтын явцад Улаанбаатар хотод оршин суудаг иргэн Б хүүхэд, дүү нарынхаа хамтаар уг дурсгалыг малтсан болохыг тогтоож, хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих