Хөлөг онгоцны ослоос болж 250-иад хүн амиа алджээ

06f5960e2f54945b4ee6f7ba7c382fcf_x3НҮБ-аас мэдээлж байгаагаар Сицилийн  хоолойд  хууль бус цагаачдын  сууж  явсан  хөлөг онгоц осолдож, живсний уршгаар амиа алдсан хүний тоо 250-д хүрээд байна. Ливийн  эргийн ойролцоо живсэн  энэ хөлөг  онгоцонд  сууж явсан 27 хүн  аврагдсаны  ихэнх нь Гвиней улсын иргэд юм байна.

Энэ осол хэрэг өчигдөр өглөө  гарсан  байна. Энэ  бүс  нутагт Италийн  болон Европын Холбооны бусад орнуудын  эргийн  хамгаалалтын албаныхан  байнга харуул хамгаалалт хийж  байгаа ч  аврагчид  хөлөг онгоц  осолдсон газар  хэт  оройтож  очсон байна. Тиймээс ийнхүү маш цөөн тооны хүнийг л аварч  чаджээ.

НҮБ-ын  мэдээгээр энэ он  гарснаас хойш Газар дундын тэнгист иймэрхүү  ослоос болж  нийтдээ  4200 хүн амиа алдаад буй юм байна. Дээр нь  тэдний ихэнх нь  Ливийн  нутаг дэвсгэрийн харьяа усанд  осолдож  байгаатай  холбоотойгоор   бусад  орнуудын   аврагчдын онгоцууд  тусламж үзүүлэх боломж гардаггүй байна.

Харин  хууль бус цагаачдаас  нийт 155  мянган хүн  энэ  онд  Италийн эрэгт хүрч чаджээ. Энэ нь  өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад  10 хувиар  их  үзүүлэлт юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих