МОХ-ны экс ерөнхийлөгч Д.Батбаярын зөвлөхдөө албаны 100 сая төгрөгийг “мэдэлгүй” гаргаж өгсөн хэргээс…

hqdefault(15)МОХ, МЗХ зэрэг байгууллагуудын ерөнхийлөгчийн сонгууль маш ширүүн хурц бас бохир болдог. Энэ нь оюутан залуусын төлөө зүтгэх бус их хэмжээний мөнгөн дээр очих гэсэн өрсөлдөөнөөс болдог. Монголын Оюутны холбооны удирдлагууд нь байнга мөнгөний хэрэгт холбогдсоор ирсэн. 2015 онд тухайн үеийн ерөнхийлөгч ерөнхийлөгч Д.Батбаяр, дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нары оюутнуудын картны мөнгөөр хувьдаа байр, машин худалдаж авсан гэх шуугиан дэгдэж байсан. Гэтэл байр авсан нь үнэн ч тэрийг нь экс еранхийлөгч гуай биш харин зөвлөх Н.Бямбагэрэл нь авсан байжээ. Экс ерөнхийлөгчтөн зөвлөхийнхөө гуйлтаар албаны 100 сая төгрөгийг бэлнээр зүгээр л гаргаад өгчихсөн аж. Тэрээр 2014 оны намар МОХ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож оюутан залуусын төлөө зарцуулагдах учиртай олон зуун сая төгрөгний эзнээр суусан.  Ерөнхийлөгч болсон даруйдаа Төрийн банктай хамтраад 3 ажилтандаа ипотекийн зээл авч өгөхөөр тохирсон гэнэ. Гэтэл байрны эзэд нь бэлэн мөнгөөр зарна гэжээ. Өмнөх удирдлагын үед бий болгосон эрсдлийн сангийн 100 сая төгрөг бэлэн байжээ. Харин зөвлөх нь тэр мөнгөө байр авах надад зарцуулна үү гэсэн аж. Зөвлөх нь байр авахад мөнгө дутсан нь үнэхээр “эрсдэлтэй” нөхцөл байдал үүсжээ. Гэхдээ экс ерөнхийлөгч зөвлөхтөйгээ найз биш хэмээн мэдүүлж байсан нь сонин. Ингээд л “найз биш” хүндээ 100 сая төгрөг гаргаад өгчихжээ. Мөнгө гаргахдаа оюутнууд амарч байгаа тул эрсдлийн сангийн мөнгийг хадгалуулаад хүү авч ашиг ольё хэмээн санхүүдээ тайлбарласан байх юм. Уг нь МОХ-ын ерөнхийлөгчийн захиран зарцуулах мөнгөний хэмжээг  дүрмээрээ тогтоож өгсөн байдаг гэнэ. Гэсэн ч байнга удирдлага нь солигддогоос эрх хэмжээг нь заасан дүрэм журмууд нь олдохгүй байсан тул олж уншиж судалж чадаагүй хэмээн Д.Батбаяр мэдүүлсэн.Дүрэмтэйгээ ч сайн танилцаагүй хүн ерөнхийлөгчид нэр дэвшээд сонгогддог аж. Ерөнхийдөө болохгүй гэдгийг нь сайн мэдээгүй тул өгчихсөн болж таарчээ. Ерөнхийлөгчтөйгээ найз биш ч 100 сая төгрөг гаргуулж чадсан зөвлөх нь МОХ-ын чуулганаар сонгогджээ. Тэрээр “…тухайн үед байр авах хүсэлт өргөдлөө ерөнхийлөгчд гаргасан.  2015 оны 7-р сарын 8-ны өдөр 100 саяыг МОХ-ны байранд бэлнээр Д.Батбаяраас авсан…байр найз Баярсайханы нэр дээр байгаа. Би авсан  мөнгөө намар хичээл эхлэхээс өмнө өгөх байсан боловч тухайн үед хөөцөлдөж байсан материалууд банкны шаардлага шалгуур, ипотекийн зээл 10% болно гэсэн үйл ажиллагаа зэргээс удааширч сунжирсан. Би байгууллагын мөнгөнөөс авч байна гэж ойлгож мэдэж байсан. Ипотекийн зээлээрээ эргүүлэн төлөх, тухайн үед хөөцөлдөж байсан ажил, нөхцөл байдал боломжтой харагдаж байсан учраас болгочихъё гэж бодсон боловч зээл бүтээгүй” гэжээ. Энэ хэргийн хохирогч болсон МОХ-ын төлөөлөл нь “..уг 100 сая  нь холбооны  дотоод үйл ажиллагаа болох цалин, татвар, нийгмийн даатгал зэрэгт зарцуулагдах мөнгө тул хохирол учирсан. Харин таван сая  төгрөгийг манай дэд ерөнхийлөгч, нягтлан нар цалингийн зээл гэж авсан бөгөөд цалингаараа төлсөн. 10 сая төгрөг нь оюутны тангаргийн баярт зарцуулагдсан байна. 100 сая  төгрөгийг нэхэмжилж байгаа боловч уг байрыг хохиролдоо тооцож авах хүсэлтээ гаргасан.Иймд Баянгол дүүргийн 2-р хороо 2 -р хороолол,Энхтайвны өргөн чөлөө гудамж 57-р байр … тоот хаягт байршилтай 79.8 мкв 3 өрөө орон сууцыг манай холбоонд олгож өгнө үү” гэснээрр уг байрыг өөртөө шилжүүлэн авчээ. Одоо уг байранд МОХ-ны ямар дарга нь заларч байгаа бол…

nuuts.mn


URL:

Сэтгэгдэл бичих