Аялал жуулчлал, уул уурхай хослох боломж

olloo_mn_1478050181_10460634_327560964058514_8702892540558611384_o_2Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган” хоёр дахь өдрөө Мандалговь хотноо үргэлжилж байна. “Нэг говь, Нэг зорилго” уриан дор болж буй энэ удаагийн чуулганаар говийн бүсийн аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай, жижиг, дунд үйлдвэрлэл болон нийгмийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх сэдвээр тус чуулганд оролцогчид хэлэлцэж байна. Мөн энэ үеэр хувийн хэвшлийг дэмжих болон хөрөнгө оруулалтын чиглэлээр цаашид баримтлах бодлогоо Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн удирдлага танилцууллаа.

Тус чуулга уулзалтыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ, ХБНГУ-ын Кон-рад-Аденауэр сан, Монголын эдийн засгийн чуулган болон Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв(ЭЗБӨЧСТ)-ийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Говийн бүс нь Монгол Улсын нийт газар нутгийн 22.3 хувийг эзэлдэг ч нийт хүн амын 5.6 хувь нь амьдардаг.

Монгол Улсын хөгжлийн тулгуур бүс нутаг. ЭЗБӨЧСТ 2013 оноос Монгол Улсын 21 аймгийг эдийн засаг, засаглалын үр ашиг, бизнесийн орчин, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлсээр 180 гаруй шалгуур үзүүлэлтийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварыг жил болгон тодорхойлсоор ирсэн. Хөрш зэргэлдээ Өмнөговь аймаг гуравт, Дорноговь аравт эрэмбэлэгдэж байхад Дундговь 21-т орж байна. Тиймээс ч бид Дундговь аймгийг сонгож, чуулганаа зохион байгуулж байна” хэмээн онцоллоо.

Тус судалгааны төв нь орон нутгийн хөгжлийг үнэлж, аймгуудын өрсөлдөх чадварын өнөөгийн түвшнийг судлах санаачилга гарган “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г тав дахь жилдээ гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Улсын нийт ДНБ-ий 64 хувийг Улаанбаатар хот, үлдсэн 36 хувийг бусад 21 аймаг бүрдүүлж байгаа юм. Чуулганыг орон нутагтаа зохион байгуулж буй Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Манай аймгийн эдийн засгийн үндэс нь мал аж ахуй бөгөөд аймгийн хэмжээнд томоохон үйлдвэр, уул уурхай байхгүй. Тэр утгаараа орлого харьцангуй багатай. Жилийн төсвийнхөө 80 гаруй хувийг улсаас татаас байдлаар авдаг. Зах зээлийн багтаамж багатай аймгийн нэг. Хэдий ийм ч Улаанбаатар хоттой ойрхон төдийгүй хатуу хучилттай авто замаар холбогдсон. Нар, салхины эрчим хүчний нөөцтэй. Мөн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын газар ихтэй. Дуу хуурын өлгий нутаг. Чуулганд оролцож буй аймгууд тус тусын аймгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ говийн бүс нутгийг хамтдаа хөгжүүлэх, харилцан бие биенийхээ давуу болон сул талыг нөхөж, хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцсон нь өнөөдрийн чуулганы гол үр дүн гэж үзэж байна” хэмээн тодотгов.

Тус аймгийн хувьд аялал жуулчлалын салбар харьцангуй хожуу буюу 2003 оноос хөгжсөн аж. Эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болон хөгжих боломжтой гэж үзэж буйгаа чуулганд оролцож байгаа таван хүн тутмын дөрөв нь хэлж байна. Байгалийн үзэсгэлэнт, ховор ан амьтан, ургамалтай, түүх соёлын дурсгалт Их газрын чулуу, Бага газрын чулуу, Онгийн хийд, Сүм хөх бүрд, Цагаансуварга зэрэг газрыг түшиглэн жуулчны 15 бааз үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр жуулчны баазын 50 хувь нь төвийн эрчим хүчний системд холбогдсон байна.

Чууулганд оролцож буй “Конрад-Аденаур” сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Шмюкинг “Харьцуулсан судалгаанууд нь аймаг тус бүрийн өнөөгийн байдал болон ил тод байдал нь ямар байгаа талаарх мэдээллийг бодлого боловсруулагчдад танилцуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Аймгуудын өрсөлдөх чадварт үнэлгээ өгч, хөгжлөө хэмжих, улмаар тулгамдсан асуудлаа шийдэхэд нь энэ судалгаа нэлээд томоохон Чуулганд оролцсон Азийн хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Энэрэлт “Аймгуудын хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо хамгийн чухал. Тиймээс говийн бүсийн аймгууд хамтарч ажиллах нь эерэг үр дүн дагуулна” хэмээн өгүүлэв. Орон нутгийн хөгжлийн боломж, бололцоог хэлэлцэж буй өрсөлдөх чадварын чуулган жилийн өмнө Сүхбаатар аймагт болж байсан билээ. Говийн бүсийн чуулга уулзалт аялал жуулчлал, уул уурхайгаас гадна аймаг хоорондын хамтын ажиллагаа уялдаа холбоог онцолж байна.

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих