Өмнөд Солонгосын ерөнхийлөгч шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүллээ

444Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе одоогийн ерөнхий сайд Хван Ге Ан-ын оронд Ким Бен Жун-ы нэрийг дэвшүүлсэн байна. Энэ тухай Ренхап агентлаг мэдээлжээ.

 

“Засгийн газарт боловсон хүчний цуврал халаа сэлгээ шаардлагатай байна. Ерөнхий сайд Ким Бен Жун, шадар сайд буюу сангийн сайд Им Жон ен, Нийгмийг аюулаас хамгаалах яамны тэргүүн Пак Сын Жу болох ёстой” хэмээн засгийн газрын эх сурвалж дээр үндэслэн мэдээллийн агентлаг дурдсан байна.

 

Шинээр ерөнхий сайдад нэр дэвшигч Ким Бен Жун өмнө нь ерөнхийлөгч Но Му Мен-ийн захиргаанд улстөрийн зөвлөх, мөн Боловсролын дэд сайд байсан аж.

 

Парламентаар батлагдах ёстой эдгээр шинэ томилгоо нь Өмнөд Солонгост өрнөөд буй олон нийт болон улстөрийн хүрээнийхний дэгдээсэн авлига, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн дуулиан шуугианаас үүдэлтэйгээр яригдаж байгаа бололтой. Уг дуулианы төвд ерөнхийлөгчийн эмэгтэй найз Чхве Сун Силь ороод байгаа билээ.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих