ТАВАН ЗАРЧМЫГ БАРИМТАЛЖ, ТӨРИЙН АЛБАНЫ ХАРИУЦЛАГЫГ ӨНДӨРЖҮҮЛНЭ

45034502

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, уул уурхай дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх нар албан байгууллагуудын удирдлагуудтай уулзаж төрийн ажлыг ил тод нээлттэй байлгах тал дээр санал солилцлоо. Дараах 5 зарчмыг хэрэгжүүлж төрийн албыг ил тод, түргэн шуурхай болгоно.

1. Шударга ёсны зарчим: Нийтийн эрх ашгийг тэргүүн зэрэгт бодож ажиллах

2. Хууль дээдлэх зарчим: Хууль зөрчсөн үйлдэлтэй эвлэшгүй шударга байх

3. Тэгш байх зарчим: Танил тал, хамаатан садан, найз нөхдийн нүүрээр ажил хөөцөлдөхийг хориглох. Ямарч иргэнд адил тэгш үйлчлэх

4. Хариуцлага хүлээх зарчим: Захирах, захирагдах зарчмыг баримтлах, өөрийн мэдлэг чадвараа үргэлж нэмэгдүүлж хөгжих

5. Олон нийттэй харилцах зарчим: Иргэдэд түргэн шуурхай хүнд сурталгүй үйлчлэх зэрэг үндсэн 5 зарчмыг баримталж, аль ч түвшинд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхээ аймгийн удирдлагууд онцоллоо.


URL:

Сэтгэгдэл бичих