АЛЬШАА АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

4496ӨМӨЗО-ны Альшаа аймагтай Өмнөговь аймаг нь хилийн худалдаа хийх замаар 1992 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн байдаг.

2004-2009 онд тус 2 аймгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд дорвитой ажил хийгдээгүй байна.

Тэгвэл эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлаг, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүх салбаруудад харилцан ашигтай хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан ба Өлзий цагаан дэлийн боомт буюу гуравдагч боомтыг нээх талаар ярилцлаа.

Энэхүү боомтыг нээснээр хил орчмын аялал жуулчлал хөгжих боломжтой болно.


URL:

Сэтгэгдэл бичих