Хамгийн их хүч хэрэглэдэг АН-ынхан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй төрийн ажлыг чангааж эхэллээ

1478137057581a94e131cd3Аливаа хүн ичих нүүртэй, ичих булчирхайтай байна гэдэг сайн чанар. Гэтэл зарим нөхдүүд, зарим намынхан бүхэлдээ ичих булчирхайгүй болчихсон бололтой. Шинэчлэл хэмээн сүүлийн өдрүүдэд хамгийн чангаар орилж, залуучууд нь энд тэндгүй нэгдээд намаа шинэчлэхээр ярилцаж эхлээд буй АН-ынханд энэ үгийг зориулж хэлмээр санагдав.

Шинэчлэл хэмээн сүүлийн өдрүүдэд хамгийн чангаар орилж, залуучууд нь энд тэндгүй нэгдээд намаа шинэчлэхээр ярилцаж эхлээд буй АН-ынханд энэ үгийг зориулж хэлмээр санагдав.

Намын даргаа сонгож чадахгүй хэрнээ түүнийгээ орон нутгийн сонгуулиар халхавчилж өдий хүрсэн АН-ынхан энэ өдрүүдэд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй “луу унжиж” суух юм. Ялагдал гэгчийн гашуун амтыг 2012 онд мартсан тэд төрийн дээр гарч байгаа дураараа дургиж дунд чөмгөөрөө иргэж орхисон. Үүнийх нь үр дүнд өнөөдөр улсын нэг жилийн төсвийг бүх орлого нь нийлээд ч АН-ынханы тавьсан өрийг хүүг төлж чадахгүй байна. Энэ бол эмгэнэл. Өнөөдөр төр засгаас зээлийг зээлээр дарах уу эсвэл гадны төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах уу гэдэг хоёр сонголтоос өөр зүйл үлдсэнгүй. Арга ядахдаа бусдын эрхэнд орох “Стэйндбай” хөтөлбөрийг сонгох дээрээ тулчихлаа. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд улс орны төсөв хөрөнгийг өдий төдий үрж, улсаа ломбардаж хаячихаад ариун цагаан улс мэт хийх гээд ядаж байгаа ажлыг нь элдэв янзаар харлуулж бохир улс төр хийх нь ёстой л ичих булчирхайгүй болсон хүмүүсийн шинж гэлтэй.

Хамгийн сүүлийн ганц жишээг дурдахад өнгөрсөн сарын 19-ны өдөр орон нутгийн сонгууль болсон. Ирц нь хангалттай хүрээгүй учир зарим газруудад нэмэлт санал хураалтыг 23-ны өдөр авсан билээ. Ингээд нийт дүнгээрээ МАН ялалт байгуулсан. Ард түмэн нэг итгэсэн намдаа дахин итгэж орон нутгийн удирдлагыг ч гэсэн МАН-ынханд өгсөн. Гэтэл АН-ынхан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй өнөөдрийг хүрлээ. Тэр ч байтугай Баянзүрх дүүрэгт АН-ын гишүүд жагсаал цуглаан зохион байгуулж, замын хөдөлгөөн хааж иргэдийн амар тайван байдлыг алдагдуулав. Харин сонгууль булхайтай боллоо хэмээн хоолой мэдэн орилж яваа нөхдүүд өөрсдөө сонгуулийн хууль зөрчиж иргэдийн саналыг мөнгөөр хэрхэн худалдаж авч байгаа талаар бид өнгөрсөн өдрүүдэд цуврал нийтлэлүүдээрээ хүргэсэн билээ.

Үүгээр ч зогсохгүй Хан-Уул дүүрэгт ч мөн адил АН-ынхан бусармаг үйлдлээ гаргаж байна. Тодруулбал, Дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олонхийн санал авсан нэр дэвшигчдэд  Хурлын Төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгосон боловч ээлжит сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 13 өдөр өнгөрсөн байхад бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахгүй элдэв шалтаг шалтгаан гаргаж хууль зөрчиж байна. Арга ядсан МАН-аас сонгогдсон 18, бие даан нэр дэвшиж сонгогдсон 2 төлөөлөгч нар Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд шаардлага хүргүүллээ. Шаардлагыг нь хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ийнхүү орон нутгийн сонгуульд ялагдсан ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй олон түмний сонголтыг АН-ынхан уландаа гишгэсээр байх юм.

Хамгийн хачирхалтай нь 2012 онд сонгуулийн асуудалд хамгийн хүч түрэмгий хандаж байсан нам бол АН шүү дээ. УИХ-ын сонгуульд Өвөрхангайн иргэдээс хувь илүү санал авчихсан байсан МАН-ын хүмүүсийг танил талаа ашиглаж шүүхээс татан буулгуулаад оронд нь Г.Батхүү нарыг УИХ-ын гишүүн болгочихсон. Ард түмний сонголтыг үл хүндэтгэж шүүхийн танил тал олонхын хүчээр бүх асуудлыг хүчээр шийдвэрлэж иргэдийн саналыг улай цайм луйвардсан. Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд ч мөн адил хүч түрж асуудлыг шийдэж байсан. Энэ өдрүүдэд жагсаал цуглаан хийгээд буй Баянзүрх дүүрэгт ч гэсэн АН-ынхан цагдаа хүчний байгууллагыг ашиглаж тамга тэмдгийг нь хүчээр шахуу булааж авсан гэдгийг ард түмэн тодхон санаж байгаа.

Гэтэл өнөөдөр өөрсдөө 100 хувь ялагдсан хэрнээ яагаад ард түмний сонголтыг хүндэтгэж үзэхгүй байгаа юм бэ. Та бүхний өнгөрсөн дөрвөн жилд хийсэн бүх ажлыг чинь ард түмэн УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуулиар хангалттай дүгнээд муу гэсэн дүнг тавьчихаад байна шүү дээ. Одоо төрийн ажлыг хэвийн үргэлжлэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй бус уу. Хэдий болтол уначихаад тахимаа өгөхгүй явах гээд байгаа юм бэ. Өвлийн хахир хүйтэн цаг хаяанд ирчихээд байхад иргэдийн амьдралд хамгийн ойр ажиллах ёстой дүүрэг, хороодын ажлыг хийлгээч. Эсвэл зөвхөн та бүхэн л аливаа зүйлд ялж байх ёстой гэсэн гэнэ бодлыг тээсээр байх уу. Одоо ичих булчирхайгаа буцаагаад ажилд нь оруул. Иргэдийнхээ сонголтыг хүлээн зөвшөөрч зайгаа тавьж өгөх хэрэгтэй байна. Дөрвөн жил улс орныг сүйрүүлчихээд одоо ч үргэлжлүүлээд бага, дунд шатанд нь сүйрүүлэхээр бэлтгэж байгаа юм уу .

Г.Сүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих