Монголын эдийн засгийн өсөлтийг 2021 онд 7,2 хувь байхаар төсөөлжээ

olloo_mn_1425255166_edz13Олон улсын валютын сангаас Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланг гаргажээ. Уг тайланд дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн өмнөх төсөөллөө бууруулсан байна. Ингэснээр тэд сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн төсөөллийг дөрөв дэх удаагаа бууруулж байна.

Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийг 2016 онд 3.4 хувиар өснө (энэ оны нэгдүгээр сард зарласан) гзж таамаглаж байсан бол сүүлийн тайлангаар 3.2 хувь болгож бууруулсан байна. Мөн тэд 2017 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.5 хувь байхаар төсөөлжээ.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨСӨӨЛӨЛ

ОУВС-гаас гаргасан тайланд манай улсын 2016 оны эдийн засгийн өсөлтийг 0.4 хувь байхаар төсөөлсөн бол 2017 оны эдийн засгийн өсөлтийг 2.5 хувь байхаар төсөөлжээ. Харин 2021 онд манай улсын эдийн засгийн өсөлтийг харьцангуй өндөр буюу 7.2 хувь байхаар төсөөлсөн байна. Ойрын жилүүдийн эдийн засгийн өсөлтийг багаар төсөөлж байгаа нь түүхий эдийн үнийн уналт болон БНХАУ-ын эдийн засгийн агшилттай холбоотой байна.

БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ

Дэлхий дахины эдийн засаг 78 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. АНУ-ын эдийн засаг дэлхийн нийт эдийн засгийн 22 хувийг бүрдүүлж байгаа бол Европын холбоо 20 хувийг, БНХАУ 13 хувийг нь бүрдүүлж байна. Дээрх гурван эдийн засаг нийлээд дэлхийн нийт эдийн засгийн 55 хувийг бүрдүүлж байгаа юм.

Уг статистик тус улсын эдийн засаг нь дэлхийн эдийн засагт хэр нөлөөтэйг харуулж байгаа юм. Олон улсын валютын сан БНХАУ-ын эдийн засгийн 2016 оны өсөлтийн төсөөллийг 6.5 хувь болгож, өмнөх төсөөллөө 0.2 хувиар нэмэгдүүлжээ. Мөн тус улсын эдийн засгийн 2017 оны өсөлтийг 6.2 хувь байхаар төсөөлжээ. БНХАУ-ын эдийн засгийн 2015 оны өсөлт нь 6.9 хувь байсан. Эдийн засгийн өсөлтийг 2015 оны төвшнөөс бууруулж таамагласан нь тус улсын эдийн засгийн бүтцийн шилжилтгэй холбоотой. БНХАУ нь цаашид эдийн засгаа үйлдвэрлэлд бус үйлчилгээ болон хэрэглээнд тулгуурлан хөгжүүлэх шилжилт хийж байгаа нь худалдаа түүхий эдийн үнэ зэргээр дамжин дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн хурдыг бууруулахад нөлөөлж байна гэжээ.

Тус улсын эдийн засаг нь хэмжээгээрээ дэлхийн хоёрдох том зах зээл бөгөөд дэлхий дахины металлын эрэлтийн бараг талыг нь бүрдүүлдэг улс юм. Иймд тус улсын эдийн засгийн өсөлтийн хурд буурах нь түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна. ОУВС-гийн тайланд олон улсын зах зээл дээрх металлын үнэ 2016 онд 14 хувиар, 2017 онд нэг хувиар буурахаар таамагласан байна. Үнийн бууралт цаашид ийнхүү үргэлжлэх нь металлын эрэлт болон нийлүүлэлт хэрхэн өөрчлөгдөх нь талд дээр тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна.

Тус улсын металлын хэрэглээ нь 1995-2008 онуудад дунджаар жилд 10.3 хувиар өсч байсан бол 2010-2014 онуудад дунджаар жилд дөнгөж 3.2 хувиар өсчээ.

ЭНЭТХЭГ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨСӨӨЛӨЛ

Олон улсын валютын сангийн тайланд Энэтхэг Улсын 2016 оны эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр буюу 7.5 хувь байхаар төсөөлжээ. Энэтхэг Улсын эдийн засаг өнгөрсөн онд 7.3 хувиар өсч байжээ. Тус улсын нүүрсний хэрэглээ болон импорт хурдтай өсөх хандлагатай байгаа тухай тайланд дурджээ.

Энэтхэгийн металлын хэрэглээ нь өнгөрсөн хорин жилийн хугацаанд хоёр дахин өссөн байна. Гэвч тус улсын металлын хэрэглээ нь дэлхий дахины металлын хэрэглээний зөвхөн 3.4 хувийг бүрдүүлж байгаа учир олон улсын зах зээл дээрх металлын үнэд нөлөөлөх боломж бага байна.

2020 он гэхэд дэлхийн эдийн засаг тэнцвэржинэ Дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдал 2020 оноос тогтворжиж эхлэх бөгөөд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт АНУ-ын эдийн засгийг давж дэлхийн хамгийн том эдийн засаг болно гэж шинжээчид үзэж байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 10 жилийн хугацаанд зургаан хувиар өсөөд байгаа юм. 2015 оны байдпаар Энэтхэг Улс эдийн засгаараа аравдугаар байрт орж байсан бол, 2020 онд Япон Улсын байран дээр буюу гуравдугаар байрт ирэх төлөв ажиглагдаж байгаа аж.

ОХУ болон Бразил нь дэлхийн хамгийн их нөөц баялагтай улс орнуудын тоонд зүй ёсоор багтдаг. Гэсэн хэдий ч дээрх хоёр улсын эдийн засаг өсөлт бусад өндөр хөгжилтэй орнуудтай адилгүй байх бололтой хэмээн шинжээчид таамагааж байна. Харин Мексик Улсын эдийн засгийн өсөлтөөрөө эхний аравт орж ирнэ гэв.

ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫГ ДУНД ХУГАЦААНД ЧАНГАТГАХ ШААРДЛАГАТАЙ

Өндөр орлоготой орнуудын мөнгөний бодлогыг хэвийн байдалд оруулах зохицуулалт нь хамгийн зохимжтой хувилбар байх боловч зах зээл нь хэврэг. Макро бодлогын төвшинд цаг хугацаа, шилжилтийн үед зах зээлд цаашид цөөнгүй хэлбэлзэл бий болохыг таамаглаж байна. Хөгжиж буй улс орнууд энэхүү хэлбэлзэлтэй хэрхэн яаж тэмцэх нь тэдний дотоодын эдийн засаг, түүнтэй тэмцэх бодлогын хэр хэмжээнээс шалтгаална. Өнөөдрийн дэлхийн санхүүгийн зөөлөн нөхцөл байдал нь дотоодын эдийн засгийг замбараатай болгох боломжийг олгож байгаа юм. Төсвийн тэнцэл 2007 оноос хойш тогтмол буурсаар ирсэн бөгөөд дийлэнх хөгжиж буй орнуудийн өрийн төвшин ДНБ-ний 10 буюу түүнээс дээш хувьд хүрсэн. Өндөр инфляц, өндөр урсгал дансны алдагдалтай дундаж орлоготой орнуудад макро бодлогыг чангатгах шаардлагатай ялангуяа, үл хөдлөх хөрөнгийн хүүний хувь 0-тэй ойр байгаа тохиолдолд. Бусад газруудад бодлогыг аажмаар чангатгах нь зохистой юм. Олон улс орнууд алдагдлыг аажмаар бууруулж, ялангуяа өрийн үйлчилгээний зардал нэмэгдэх магадлалтай болон бараа экспортлогчдын хувьд Засгийн газрьга орлого багасах магадлалтай дунд хугацааны орчинд алдагдлыг буруулах замаар төсвийн нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх зааварчилгааг авсан. Дунд хугацааны өсөлт бүтцийн шинэчлэлээс гарна дэлхий нийтэд санхүүгийн гадаад орчин чангарч, хүндрэх магадлалтай байгаа үед дотоодын үйлдвэрлэл, өрсөлдөх чадвар нь ирээдүйн өсөлтийг авчрах гол тулгуур юм. Хэдийгээр хөгжиж буй орнууд өндөр орлоготой улс орнууд өсөлт, импорт буурсан ч хөгжиж чадахаа харуулсан боловч энэ мэтээр цаашид үргэлжлэхийн тулд тэд хямралын дараахь галыг унтрааж, эрэлтийг удирдах дотоодын шинэчлэлийг бэхжүүлэх шаардлагатай юм. Зарим улс орнуудын (Хятад, Мексик, Филиппин) идэвхитэй, дэвшилтэт шинэчлэлийн хөтөлбөр болон бусад улс орнуудын (Колумб, Перу) хэрэгжүүлсэн шинэчлэлүүд нь эдгээр улс орнуудыг дэлхийн санхүүгийн сөрөг салхитай тэмцэхэд тусалж байна.

2013 оны арваннэгдүгээр дүгээр сард зарласан байгалийн нөөцийн хуваарилалтыг сайжруулж, эдийн засаг дахь зах зээлийн хөдөлгөөний үүргийг нэмэгдүүлэх шинэчлэлийн төлөвлөгөө нь БНХАУ-ын хандлагыг харууллаа. Гэвч зээлийн өсөлт буурч, санхүүгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар санхүүгийн тогтворгүй байдлыг бууруулах үед эдийн засгийг дахин тэнцвэржүүлэх нь асар том ажил юм. Барилга байгуулалт буурч, байрны үнэ өссөн нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон зээлдэх салбар нь санаа зовоосон хэсэг болохыг харуулж байна. Ямар ч төрлийн хатуу газардалт Зүүн Ази болон бараа экспортлогчдод мэдрэгдэхүйц үр дүнг.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: http;//www.investopedia.com/


URL:

Сэтгэгдэл бичих